Баяр наадмын үеэр хүүхдүүдээ авч явахгүй байхыг анхааруулав

Хөвсгөл аймагт үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос коронавирусний халдвараас сэргийлэх зорилгоор наадмын өдрүүдэд олон нийтийн газарт 0-16 насны хүүхдийг авч явахгүй, аливаа үйл ажиллагаанд оролцуулахгүй байхыг эцэг эхчүүдэд анхаарууллаа.

Харин уралдаанч хүүхдүүд үүнд хамаарахгүй гэнэ. Баяр наадмын үеэр өсвөрийн бөхийн барилдаан, хүүхдийн сурын болон шагайн харваа, уяачдын наадам, баярын хурал, хүндэтгэлийн хүлээн авалт зэрэг үйл ажиллагаа зохион байгуулахгүй ажээ. Мөн баярын тоглолтыг онлайнаар хүргэнэ гэдгийг Баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга Ц.Баттогтох мэдээллээ.