Бразилд халдвараар нас барсан хүний тоо 70 мянгад дөхжээ

Бразилд коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо сүүлийн 24 цагийн хугацаанд 1220-иор нэмэгдсэнээр нас барсан хүний нийт тоо 69184-т хүрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.

 

Бразилд пүрэв гарагт халдварын 42619 тохиолдол шинээр илэрснээр халдвар авсан хүний тоо 1755779 болжээ. Бразил нь халдварын тохиолдол, нас барсан хүний тоогоор АНУ-ын араас хоёрдугаарт бичигдэж байгаа юм.

Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару коронавирусний шинжилгээний хариугаа эерэг гарсан талаар мягмар гарагт мэдээлсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээлснээр, Ж.Болсонаругийн биеийн байдал “тогтвортой” байгаа бөгөөд ямар нэгэн хүндрэл үүсэхгүйгээр сайжирч байгаа ажээ.