“Xanadu Mines” Хармагтай төсөлд хөрөнгө оруулалт татна

Уул уурхайн “Xanadu Mines” компани Монголын зэс, алтны Хармагтай төслийн хайгуулын ажилд зарцуулах 12 сая австрали долларын санхүүжилт босгохоор ажиллаж байна.

Тус компани нэгж нь 4.5 центийн үнэтэй 266.7 сая хувьцааг хоёр шугамаар гаргана гэж даваа гарагт мэдэгдлээ. Энэхүү санал болгож буй үнэ нь уг компанийн хувьцааны 5 өдрийн дундаж үнээс 20 хувь, сүүлчийн хаалтын үнээс 23.7 хувийн хөнгөлөлттэй дүн ажээ.

 

Эхний шугамаар компанийн одоогийн дүрмийн дагуу гаргасан хувьцаанд таруулан 5.6 сая австрали доллар босгох бол хоёр дахь шугамын 6.4 сая австрали долларын хөрөнгө оруулалтыг ирэх сарын дундуур болох нийт хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлж зөвшөөрөл авахаар төлөвлөсөн байна.

 

Тус компанийн мэдээлснээр, хувьцаа эзэмшигч “Asia Capital” болон “Advisors” компаниуд байгаа хувьцаан дээрээ нэмж 3.5 сая австрали долларын үнэ бүхий хувьцаа авах ажээ.

 

“Одоо байгаа хувьцаа эзэмшигчид болон шинэ хөрөнгө оруулагчдаас маш их дэмжлэг авч байгаадаа туйлын баяртай байна. Энэхүү санхүүжилт нь манай компанийн хувьцаа, хөрөнгийг нэмэгдүүлж, хайгуулын ажлыг эрч хүчтэй, ачаалалгүйгээр хэрэгжүүлэх боломжийг олгох юм” гэж “Xanadu Mines” компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн Колин Мурхэд хэллээ.

 

Уг хөрөнгө оруулалтаар Хармагтай төслийн өрөмдлөгийн ажлыг санхүүжүүлэх юм. Тус орд нь одоогийн байдлаар 1.4 сая унц алт, 468 мянган тонн зэс, 703 мянган тонн зэсийн эквивалент агуулсан 129.3 сая тонн нөөцтэй гэсэн тооцоо гараад байгаа ажээ.