Ж.Эрдэнэбатад оноосон ялыг хэвээр үлдээлээ

НЭМЭЛТ

  • 21:45 цагт: Шүүх хурал дөнгөж сая дуусч шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээж, Д.Түвшинжаргал, Д.Ганбат нарт оногдуулсан ялд өөрчлөлт оруулжээ.
  • 5:20 цагт : Прокурор Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн талаарх дүгнэлтээ танилцуулж байна.
  • 2:50 цаг:  Шүүх хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлаж байна.
  • 2:5 цаг: Давж заалдах шатны шүүхэд цахилгаан ирснээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж байна.
  • 1:35 цаг: Давж заалдах шатны шүүхэд тог тасарсан учир шүүх хуралдаан 14.30 цаг хүртэл завсарлахаар боллоо.
  •  10.50 цаг: Давж заалдах гомдол гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлаж байна.
  •  09.15 цаг: Ж.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал 09.00 цагт эхэлжээ. Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч нар оролцож байна. Яг одоо илтгэгч шүүгч хэргийн талаар танилцуулж байгаа бөгөөд Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нар шүүх хуралдаанд онлайнаар оролцож буй.

 

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2020.09.15/ 09.00 цагт болно. 

Хэргийг эргэн сануулахад, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан долдугаар сарын 6-ны өдөр болсон билээ. Шүүхээс Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Б.Отгонбаатарыг бусдадтай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Д.Ганбатыг бусадтайгаа хамтран эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Д.Түвшинжаргалыг мөн хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцсон. 

Ийнхүү Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасч, зургаан жил хорих ял оногдуулсан.

Д.Түвшинжаргалыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, таван жил хорих ялаар, Д.Ганбатыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, гурван жилийн хорих ял тус тус оногдуулсан байна. Дээрх дөрвөн хүнд  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон нь энэ юм.

Эх сурвалж: Э.Бурам (news.mn)