Вена хотод 6 газарт террорист халдлага болж, 2 хүн амиа алдав

Австрийн нийслэл Вена хотын төв талбайн ойролцоо даваа гарагийн орой үл таних этгээд баар, хоолны газрууд олноор гудамжинд гал нээсэн байна. Халдлагын улмаас одоогоор хоёр хүн нас барсан, 15 хүн эмнэлэгт хүргэгдсэн гэдгийг хотын дарга Майкл Людвиг сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ дурдаж, эмгэнэл илэрхийлжээ. Ковид-19 вирусын халдварын дэгдэлтийн улмаар мягмар гарагаас эхлэн баар, хоолны газруудад хөл хорио тогтоохоор хотын захиргаанаас шийдвэрлээд байсан учраас даваа гарагийн орой хөл хөдөлгөөн ихтэй байсан аж.

Цагдаагийнхны мэдээлж буйгаар хотын энэ дүүргийн Морцинплатц, Зальцгрис, Зайтенштеттенгассе, Грабен, Бауэрнмаркт, Фляйшмаркт гэх зургаан газарт зэрэг буун дуу гарч, гэмт этгээдүүд халдлага үйлдсэн байна. Австрийн Цагдаагийн газрын дарга Карл Нехаммер “Вена хотод террорист халдлага үйлдсэн гэмт этгээдүүдийг баривчлахын тулд бүхий л хүчээрээ ажиллаж байна” гээд хотын иргэдийг гадагшаа гарахгүй, үл таних этгээдэд хаалгаа тайлахгүй байхыг анхааруулав.  Одоогоор халдлага үйлдэгсдээс нэгийг нь хороож, дөрвөн этгээдийг баривчилсан ч цагдаагийнхан террористуудыг бүрэн аюулгүй болгосон гэж мэдээлж чадахгүй байна.  Мягмар гарагийн өглөө тус хотын сургуулиуд хичээллэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж, эцэг эхчүүдээс хүүхдээ аль болох гадагш гаргахгүй, анхаарал халамжиндаа байлгахыг хүсчээ.








































Охрана синагоги.