ОХУ-аас ирсэн дахин нэг жолоочоос коронавирус илэрчээ

ОХУ-аас ирсэн нэг жолоочоос коронавирус илэрснээр өнөөдөр бүртгэгдсэн тохиолдол 5 болжээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусний батлагдсан тохиолдол 362 боллоо.

Энэ талаар ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэхдээ, “Өнгөрсөн 24 цагт хийсэн шинжилгээгээр өнгөрсөн сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын тусгай онгоцоор ирсэн 4 иргэнээс халдвар илэрсэн. Дээрх 4 хүнээс өмнө нь 2 удаа шинжилгээ авахад сөрөг гарч байсан бөгөөд ирснээсээ хойш 20 хоногийн дараа, 3 дахь шинжилгээгээр вирус илэрч байна. Мөн өнөөдөр ОХУ-аас хил нэвтэрсэн нэг тээврийн жолоочоос коронавирус илэрлээ. Дэлхий нийтэд коронавирусний халдварын 2 дахь давлагаа явагдаж байна. ОХУ-ын Монголтой хил залгаа бүс нутагт халдвар ихээр тархаж, эмнэлгүүдийн ор хүрэлцэхгүй байгаа. Тиймээс иргэдийг ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сахихыг уриалж байна” гэлээ.