“Цахим орчинд хөг нэмье" онлайн фестивалийн шилдгүүд тодорлоо.

Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас “Бүх нийтийн хөгжмийн баяр 2020” арга хэмжээний хүрээнд нийгэмд эерэг хандлагыг түгээх, Монголын хөгжмийн зохиолчдын бүтээл туурвилыг цахим орчинд нэмэгдүүлэх, сурталчлах, хөгжимчид, хөгжим сонирхогчдын бүтээлч хандлагыг дэмжих, олон нийтийг соён гэгээрүүлэх зорилгоор “Цахим орчинд хөг нэмье” онлайн фестивалийг улс, орон даяар өрнүүлэн ажиллалаа. Онлайн фестиваль 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд уралдаанд гоцлол, цөөхүүл болон хамтлаг зэрэг аль ч хэлбэрээр оролцох боломжтой ба насны хязгаар болон мэргэжлийн шалгуур тавигдаагүй юм.

Image may contain: 3 people, text that says 'f coeл ypлarийH ra3ap Q coeлblH 100% moHroлblHxerжmийH 3oxиoл4AblHxoл6oo филapmoHи uaxиm op4иHA χθΓ H3mbe oHлaйH фecTиBaлb xerжmийH 6aRp 2020 coeл, ypлarийH ra3ap/ Culture and Arts Authority @culture.gov.mn Government Organization Home Reviews Photos Groups Contact Us More culture.gov.mn Like Message'
Олон нийтээс хамгийн өндөр хандалт авч, сошиал орчинд үзэгчдийн таашаалд нийцсэн оролцогч Б.Баянзул байлаа. /11, 023 лайк, 2074 комент, 4537 шэйр/
Нийслэл, 21 аймгаас нийт 110 гаруй бүтээлийг тус уралдаанд ирүүлснээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэргэдэх хөгжмийн уран сайхны зөвлөлийн гишүүд /ЗГХА Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор, хөгжим судлаач, доктор Б.Батжаргал, Соёлын яамны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Сэргэлэн, ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн дарга, УГЗ Ч.Гансүх, Монголын орчин үеийн шинэ урлаг ТББ-ын тэргүүн, продюсер, найруулагч Э.Жавхлан, МУК-ийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн төгөлдөр хуурын тэнхимийн багш, төгөлдөр хуурч С.Одгэрэл, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, ЗГХА Соёл, урлагийн газрын хөгжмийн урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Г.Жанцансамбуу/ хамгийн олон хандалт авсан оролцогчдоос ур чадвар, бүтээлч хандлага, олон нийтийн хандалт зэргийг харгалзан 5 оролцогч /хамтлаг/ - ийг шилдгээр шалгарууллаа.

Image may contain: 19 people

Үүнд:
1-р байр Орхон аймаг Улсын тэргүүний 9 дүгээр цэцэрлэгийн хамт олон Зохиол: Э.Чойдог “Жалам хар” үндэсний болон цахилгаан хөгжим
2-р байр Дорнод аймаг Улсын тэргүүний 8 дугаар цэцэрлэгийн хамт олон Зохиол: Монгол ардын дуу “Хар морь”
3-р байр Увс аймаг Нархан III цэцэрлэгийн хамт олон Ч.Загиржав “Увсын магтаал”
Тусгай байр Баянхонгор аймаг ХБХ-ийн цэцэрлэг Б.Баянзул
Зохиол: Ая Э.Цэрэв “Нэг л мэдэхэд уулзана даа”
Тусгай байр Говьсүмбэр аймаг 1 дүгээр сургуулийн дуу хөгжмийн багш Д.Энхтулга
Зохиол: Б.Дамдинсүрэн “Хэнтийн өндөр ууланд”, Б.Доржцэрэн "Хамгийн дундаас онцгой", Монгол ардын дуу "Гоож нанаа"
“Бүх нийтийн хөгжмийн баяр 2020” арга хэмжээний хаалтын үйл ажиллагаа, хүндэтгэлийн тоглолт 2020 оны 11 дүгээр сарын 14-нд Төв аймгийн Монгол туургатан театрт зохион байгуулагдана. Энэхүү үйл ажиллагааны үеэр “Цахим орчинд хөг нэмье” онлайн фестивалийн шилдгүүдийн шагнал гардуулах ёслол болох юм.

Image may contain: one or more people

 

Эх сурвалж: ЗГХА "Соёл, Урлагийн Газар"