“Shuurkhai 119” мобайл аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүллээ

Эрүүл мэндийн яам болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар  хамтран  “COVID-19”-тэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх 119 лавлах утсыг иргэдэд зориулан ажиллуулж буй. Тус үйлчилгээг илүү хүртээмжтэй болгож “Shuurkhai 119” мобайл аппликейшн болгон хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлсэн байна.

Энэхүү аппликейшнээр дэлхийн аль ч өнцөг булангаас үнэ төлбөргүйгээр COVID-19-ийн лавлах төвтэй шууд холбогдож, зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Тус програмыг CallPro компани нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжүүлжээ.

"Shuurkhai 119" апп-ыг гар утсандаа татаж авах бол энд дарна уу.