Цагдаагийн алба хаагчийг тусгаарлажээ

Сэлэнгэ аймагт цагдаагийн алба хаагч коронавирусний сэжигтэй тохиолдол болж гэрт нь тусгаарлаад байгаа тухай ЦЕГ-ын дэд дарга Ж.Амгалан өнөөдөр УОК-ын шуурхай багийн хуралдааны шийдвэр танилцуулах үеэр мэдээлэв.

 

Цар тахал гарснаас хойш дэлхий даяар эмнэлгийн ажилтан, хилийн мэргэжлийнхэн болон цагдаагийн алба хаагч халдвар авах магадлал их байгааг анхааруулжээ. Тиймээс Сэлэнгэ аймгийн нийт цагдаагийн алба хаагчдыг тандалт судалгаанд хамруулсан байна. Уг тандалтаар нэг цагдаагийн алба хаагчийн шинжилгээ эерэг гарсан тул гэрт нь тусгаарлаад байгаа аж. Одоогоор шинжилгээний эцсийн хариу гараагүй байна.

 

УОК-ын даргын шийдвэрээр ЦЕГ-ын даргаар ахлуулсан ажлын баг удирдаж цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг сумыг гадна хүрээгээр хязгаарлалт тогтоохоор болжээ.