Хүсэлт гаргаагүй ч ипотекийн зээлийг холбогдох гэрээ, журам, хуулийн дагуу зохицуулна

Засгийн газраас иргэдийн орон сууцны 5, 6, 8 хувийн хүүтэй зээлийг 2021 оны 7 дугаар сарын 1 хүртэл хойшлуулах талаар мэдэгдсэн. Зээлийн төлбөрийг хойшлуулахтай холбоотой түгээмэл асуулт хариултыг Монголбанкнаас хүргэж байна.

Ипотекийн зээлийн төлбөрөө хойшлуулах иргэд ирэх оны нэгдүгээр сарын 30-ны дотор зайнаас хүсэлт гаргах юм. Мөн хүсэлт гаргаагүй тохиолдолд төлөхгүй байгаа зээлийг холбогдох гэрээ, журам, хуулийн дагуу зохицуулаад явахыг мэдээлж байна.