Иргэдийн бүртгэл судалгааг гаргаж магадлан шалгах ажил хийж байна

Улсын Онцгой комисс хуралдаж Улаанбаатар болон бусад аймаг, орон нутгуудад хөл хорионд орсон иргэдийн орох, гарах хөдөлгөөний асуудлыг хэрхэн шийдвэрлэх мэдээллийг өгсөн.

 

 Үүнтэй уялдуулан Сэлэнгэ аймгийн тухайд УОК-ын шийдвэрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлуудаа ханган ажиллаж байна.

Улаанбаатар болон бусад орон нутагт байгаа өөрийн аймгийн иргэдийн мөн Сэлэнгэ аймагт ирээд хөл хорионд орсон бусад газрын иргэдийн бүртгэл судалгааг сум, сумаар нь гаргаж магадлан шалгах ажлуудыг хийж байна. Ингээд УОК-ын шийдвэрийн дагуу Сэлэнгэ аймгийн орох, гарах хөдөлгөөнийг 12-р сарын 7-ны өдрөөс эхлэн өндөр хяналт хамгаалалтын дор зохион байгуулахаар болжээ. Гол нь хорионд орсон байгаа иргэд тухайн газраасаа хөдөлгөөн хийхээс 48 цагийн өмнө шинжилгээнд хамрагдсан байх шаардлагатай аж.

Түүнчлэн Сэлэнгэ аймагт онцгой нөхцөл байдал үүссэн учир Цагдаагийн ерөнхий газрын шийдвэрээр харуул хамгаалалтын шинэ хүрээ үүсгэн ажиллаж байна. Энд нийт 192 цагдаагийн алба хаагч ирж, Сэлэнгэ аймгийн алба хаагчидтай хамтран ажиллаж байна.