ХӨВСГӨЛ НУУРАНД ЖИВСЭН МАШИН, ТЕХНИКИЙГ ТАТАЖ ГАРГАНА

Төрийн байгууллагын зарим судалгаанаас үзвэл 1950-иад оноос хойш Хөвсгөл нууранд шатахуун ачсан 50 гаруй тээврийн хэрэгсэл живсэн байна. Үүнээс 17-г нь тухайн үед гаргаж авчээ. Олон улсын жишгээр 100 литр шатахуун ойролцоогоор 113,850,000 литр буюу 1,1 м3 ус бохирдуулдаг байна. Энэ нь дээрх хэмжээний шатахуун алдагдахад Хөвсгөл нуурын 0,26 хувь нь бохирдох аюултай гэсэн үг юм. Японы эрдэмтэд болон Байгаль нуурын ёроолоос аюултай хог хаягдал гаргаж байсан туршлагатай ОХУ-ын компанийн тайлан, санал зэргээс үзэхэд бэлтгэлээ хангах, татаж гаргахад хоёр жилийн хугацаа шаардагдах төлөвтэй байна.