94 чиглэлд 623 автобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байна

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд өчигдөр /2020.12.05/ 94 чиглэлд 19 аж ахуйн нэгж байгууллагын 623 тээврийн хэрэгсэл гарчээ. Нийт 4072 рейс гуйцэтгэж, 139923 зорчигч тээвэрлэсэн байна. Мөн Багануур~Улаанбаатар чиглэлийн буухиа уйлчилгээнд хоёр тээврийн хэрэгсэл ажиллаж, 152 зорчигч тээвэрлэлээ.

Харин өнөөдөр /2020.12.06/ нийтийн тээврийн уйлчилгээ 07:00 цагаас эхэлсэн бөгөөд 94 чиглэлд 623 тээврийн хэрэгсэл ажиллаж байна. Нийтийн тээврийн уйлчилгээний замын хеделгеений аюулгуй байдал болон зорчигчилтод автотээврийн хяналтын байцаагчид хяналт тавин ажиллаж байна. 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС