Х.НЯМБААТАР САЙД ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛСЭН ЖҮЖИГЧИН Б.НАВЧААГ ШҮҮХЭД ӨГЧ, ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДҮҮЛЖЭЭ

Жүжигчин Б.Навчаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын санаачилсан хуулийн талаар цахим хуудсаараа дамжуулан үзэл бодлоо илэрхийлж, эсэргүүцсэн байна.

Тэрбээр "Х.Нямбаатар гишүүний боловсрууллсан хуулийг эсэргүүцэж байна би. Яаж тэнэгтэхээрээ 14-16 насны охидод бэлгийн дарамт үзүүлсэн бол харилцан бэлгийн харьцаанд орсон гэж торгох хууль баталж байгаа юм бэ. Энэ хууль насанд хүрээгүй охидыг хүчирхийлж болно гэсэн утга агууламжтай санагдлаа...." гэжээ. Мөн тэрбээр энэхүү хуудийг эсэргүүцэж 14-16 насны 50 охин холбогдож зураг авалтанд орохыг  хүсчээ. 

Харин Хууль зүйн сайд Х.Нямбаатар түүний цахим орчинд үзэл бодлоо бичсэнийх нь төлөө жүжигчин Б.Навчааг шүүхэд өгчээ. Улмаар прокурор байгууллагаас түүнд яллах дүгнэлт үйлдсэн байна.