Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын дарга, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх болон УИХ-ын зарим гишүүд, МАН-ын гишүүд, дэмжигчид, иргэдийн  төлөөлөл Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

Улстөрийн нам байгуулагдсаны 100 жил ой, “Эх орончдын өдөр” өнөөдөр тохиож байна. Тэртээх 1921 оны гуравдугаар сарын 1-ний энэ өдөр Монгол Ардын нам байгуулагдаж, эх орноосоо харийн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олох их тэмцлийг эхлүүлж байжээ.

42a3a3339440f0a3519393e34bd991c8_x3 Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

 Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс