Сү.Батболд солонгос иргэдтэй ямар холбоотой юм бэ?

УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбогдох шүүх хурал өнгөрсөн сард Сингапур улсад болж өнгөрсөн байна. Энэ нь урьдчилсан шатны хэлэлцүүлэг тул удахгүй гэм хорын асуудал яригдаж эхлэх бололтой. Үүнээс гадна гадаадын зургаан улсын шүүхэд УИХ-ын гишүүн Сү.Батболд болоод түүнтэй хамааралтай гэх хэд, хэдэн солонгос нэр сонгогдох болов.

Иймд, УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбогдоод байгаа, шүүх дээр нэр нь хамт дурдагдаад байгаа БНСУ-ын иргэд хэн болох, тэд ямар хамааралтай гэдгийг сийрүүлье.

1.БНСУ-ын иргэн Cheong Choo Young (эр), Kim Hak Seon (эм) нар нь гэр бүл.

Тэд 2015 онд байгуулагдсан, 2020 онд “International Cashmere Trade Limited” гэж нэрээ өөрчилсөн компанийн 70 хувийн хувьцааг эзэмшдэг юм байна.

Харин 30 хувийг нь Сү.Батболдын хадам эгч нар болох Х.Энхтуяа болон Х.Сарантуяа нөхрийн хамт тус, тус 10 хувь эзэмшдэг.

“International Cashmere Trade Limited” компани нь Cheong Choo Young-ний Худалдаа хөгжлийн банкны дансанд 22 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

Эдгээр баримтаар БНСУ-ын иргэд нь Сү.Батболдтой, түүний ойр тойрны хүмүүстэй бизнесийн харилцаанд орсон нь нотлогдож байгаа юм.

2. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн ил болгосон оффшорын баримтад Сү.Батболдод хамаарах “Batu mining” гэх компани оффшорт бүртгэлтэй нь ил болсон.

УИХ-ын гишүүн Сү.Батболд үүнд тайлбар өгөхдөө “...2003-2005 оны хооронд хувьцааг нь эзэмшиж байгаад бусдад худалдсан” гэдэг.

Харин шүүхийн баримтад авсан материалаар бол Сү.Батболд 2005 онд тус компанийг бусдад шилжүүлэхдээ “Ever Legend Engineering” гэх Хонгконг улсад бүртгэлтэй оффшор компанид заржээ.

Гэтэл энэ компанийн эзэн Kim Yoon Jung гэх эмэгтэй нь өмнө нь нэр дурдагдсан Kim Hak Seon-ний бизнес хамтрагч юм байна. Тэд хамтдаа нэг компанийг хуваан эзэмшдэг баримт ч шүүхийн баримтад дурдагджээ.

“Batu mining” нь Монгол Улсад 100 гаруй тусгай лиценз эзэшиж байсан уул уурхайн томоохон компани бөгөөд УИХ-ын гишүүн Сү.Батболд энэ компанийн хувьцаагаа холбоо хамааралтай байж болох хүнд худалдсан, эсвэл худалдсан мэт болгосон гэж хардагдахаар байгаа юм.

3. 2005 онд УИХ-ын гишүүн Сү.Батболд “Premier Edge Limited” компанийг үүсгэн байгуулж, 100 хувийн хувьцааг нь эзэмшиж байсан. Энэ бол оффшор компани.

 Гэвч, “Regular Limited” нь 2015 онд өөрийн хувьцааг Сү.Батболдын хүү Б.Баттүшигт 85 хувь, мөн хүү Б.Самадид 15 хувь гэсэн дүнгээр хуваан өгчээ.

Ингээд Сү.Батболдын үүсгэн байгуулсан оффшор компани хувьцаагаа шилжүүлэх замаар дамжин явсаар хүүхдүүд дээр нь очиж. Үүний дараа хүүхдүүд нь бүх хувьцаагаа “Lorsch Limited” гэх компанид шилжүүлсэн нь өнөөх Cheong Choo Young гэх эрийн компани байв.

Одоогоор “Lorsch Limited” гэх компани нь Англи улсын шүүхэд хариуцагаар татагдан шалгагдаж байгаа юм.

4. Сү.Батболд 2006 онд дахин нэг компани үүсгэн байгуулжээ. Нэр нь “Win Rock Invest Limited”. Гэвч, үүсгэн байгуулаад хэдэн сарын дараа “Cremunication Limited” гэх компанид 100 хувийн хувьцаагаа шилжүүлжээ.

5. Британийн Виржин арлууд буюу мөн л оффшор бүсэд бүртгэлтэй “Future Monson Holdings Limited” гэх компанийн хувьцааг 2010 онд Сү.Батболдын хүү Б.Баттүшиг эзэмшиж байжээ.

6. Хонконгийн Тусгай засаг захиргааны дээд шүүхийн шийдвэрээр “Infinite Properties Limited” гэх компанийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгүүдийг царцаачихсан байгаа.

 

Тэр мөн л өөр дээрээ компанийг удаан байлгаагүй бөгөөд 2018 онд Cheong Choo Young-д шилжүүлсэн байх юм.

7. “Sky Trading International Limited” гэх Хонгконгийн оффшор компанийг Сү.Батболдын хүү Б.Баттүшиг 100 хувь эзэмшдэг.

Эхлээд энэ компанийн гүйцэтгэх захирлаар Cheong Choo Young ажиллаж байсан бол дараа нь Б.Тэнүүн ажиллаж байгаад, 2018 онд татан буулгажээ.

Эдгээр баримтаас бид УИХ-ын гишүүн Сү.Батболд болоод БНСУ-ын иргэдийн хооронд бизнесийн харилцаа, холбоо байгааг харж болохоор байна. Мөн тэд хувийн харилцаатайг гэрчлэх хэд, хэдэн баримт байгааг ч дор сийрүүлье.

1. Олон улсын шүүхүүд дээр байгаа шүүхийн баримтуудад дурдсанаар Cheong Choo Young, Kim Hak Seon нарын эзэмшилд цөөнгүй үл хөдлөх бий.

Гадаад улсад байх тэдгээр тансаг зэрэглэлийн байр, сууцандаа Солонгосчууд өөрсдөө амьдардаггүй бөгөөд УИХ-ын гишүүн Сү.Батболд, түүний хамаарал бүхий хүмүүс амьдардаг гэдэг нь тэдний сошиал орчинд түгээсэн зургаар баталгааждаг юм.

2.  Хуримд 50 орчим хүн уригдсан бөгөөд тэдгээр нь ойр дотнынх нь хүмүүс байх хэмээн таамаглаж байна.

Хуримд, Cheong Choo Young, Kim Hak Seon нар 2 хүүхдийн хамт оролцсон гэдэг нь шүүхийн баримтад ч мөн багтжээ.

Тэгэхээр тэд бизнесийн болон хувийн харилцаатай гэдэг нь дээрх баримтаас харагдаж байна.

Эх сурвалж: https://livetv.mn/p/271374?fbclid=IwAR2t31_lqSHKlew0iXeViymqwSSVNsbhWxMOa9-Q7sxrC8M7ECWsX9d5bhI