
100 тонн алтны нөөцтэй Хармагтайн ордод 18 мянган метр өрөм тавьсныг өмнөх ЗГ-ын салбарын сайд нь мэдээгүй байжээ. Хармагтайн ордын ТЭЗҮ бэлэн болж байгаа. Энэ ордын баялгийг ард түмэнд хүртээхэд анхаарч ажиллахыг Ерөнхийлөгч Х.Баттулга Шинэ ЗГ-ын тэргүүн Л.Оюу-Эрдэнэд захилаа.