Тавантолгой-Цагаан хад-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэгч жолооч нарыг яаралтай вакцинжуулах хүсэлт хүргүүллээ

Монголын тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс Тавантолгой-Цагаанхад-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэгч жолооч нарыг нэр яаралтай вакцинжуулах хүсэлтийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд хүргүүллээ. 

 

Учир нь Оюутолгойд коронавирусийн халдвар гарч, хөл хорио тогтоосон байгаа юм. Харин Тавантолгой-Цагаанхад чиглэлд явдаг нүүрс тээврийн жолооч нараас халдвар илрэхгүй гэсэн баталгаа байхгүй юм.

Тиймээс холбогдох яам болон сайдуудыг энэ асуудалд анхаарлаа хандуулж, цаг хугацаа алдалгүй жолооч нарыг нэн даруй дархлаажуулалтад хамруулахыг дээрх Монголын тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс хүслээ.