Тамирчид медалиа яагаад хаздаг вэ

Дөрвөн жилд нэг удаа болдог олимпийн наадмын бичигдээгүй нэг хууль бий. Энэ бол ялалт байгуулсан тамирчид медалиа "амтлах" ёс юм. Та олимпийн наадмын аваргууд медалиа хазаж байгааг багагүй харсан байх. Ингэхэд тамирчид яагаад медалиа хаздаг юм бол гэж бодож байсан уу...

Тамирчид медалиа яагаад хаздаг вэ

 

Дөрвөн жилд нэг удаа болдог олимпийн наадмын бичигдээгүй нэг  хууль бий. Энэ бол ялалт байгуулсан тамирчид медалиа "амтлах" ёс юм. Та олимпийн наадмын аваргууд медалиа хазаж байгааг багагүй харсан байх. Ингэхэд тамирчид яагаад медалиа хаздаг юм бол гэж бодож байсан уу... 

Олимп анх зохион байгуулагдсан үед ялагчид алтны чанарыг хазаж мэддэг байжээ. Алт зөөлөн медаль тул хазахад мэдрэгддэг бөгөөд  жинхэнэ алт зөөлөн байдаг. Зөвхөн нэг грамм алтнаас 12 километр утас гарган авч болдог юм байна. Тиймээс жинхэнэ алтанд шүдний ор үлддэг аж.

Харин алтны амтыг "амтлах" нь хэн хүнд оногдоод байдаггүй аз, маш их хөдөлмөрийн үр дүн юм. Цаг хугацаа өнгөрөх тусам олимпийн спортын төрлүүд нэмэгдэж медаль авах ялагчдын тоо ч ихэссэн.  Энэ нь алтыг хэмнэж медалийн найрлагыг өөрчлөхөд хүргэжээ.

"Рио-2016" олимпийн алтан медаль 500 гр жинтэй бөгөөд үүний зургаан гр нь жинхэнэ алт, үлдсэн нь мөнгө аж. Хамгийн сүүлд 1912 оны олимпод тамирчдад 100 хувь алтаар хийсэн медаль зүүж өгч байжээ.

Харин Лондоны олимпийн алтан медаль орцод нь цэвэр алт хамгийн бага орсон медалиудын тоонд ордог юм байна. Цэвэр алтаар хийсэн медалийн үнэ $22.000  бол Риогийн алтан медалийн бодит үнэ нь зах зээлийн ханшаар $564 юм байна. Хэдий ийм боловч бодит үнээсээ маш өндрөөр үнэлэгддэг. Тухайлбал, 2004 оны олимпийн аварга Отилия Енджейчак Афины олимпоос авсан алтан медалиа 88.000 америк доллараар худалдсан байна.

Харин медалиа хазах нь уламжлал болж гэрэл зурагчид илүү өгүүлэмжтэй зураг авахын тулд тамирчдаас ийм зүйл "шаарддаг" болсон юм.

Сонирхуулахад, 2010 онд Германы тамирчин Давид Мюллер мөнгөн медалиа хазаж байгаад шүдээ хугалж байжээ.