Рио-2016: Өрсөлдөгчөө хүндэтгээгүй жүдочийг шийтгэжээ

“Рио-2016” олимпийн жүдо бөхийн тэмцээнд Египетийн жүдоч Ислам Эл Шехаби эхний тойрогт Израилийн О.Сассонд дийлдсэн билээ. Ялагдсандаа шаралхсан тэрээр өрсөлдөгчтэйгээ гар бариагүй. Бүр удирдах хүмүүсийн шаардлагаар ёсолгоо хийгээд дэвжээнээс буусан юм. Тухайн үед Олон улсын олимпийн хороо Египет жүдочийг өрсөлдөгчтэйгээ гар бариагүй, бусдыг төдийгүй их спортыг үл хүндэтгэсэн хэмээн хатуу сануулга өгч, олимпийн наадмын нэр хүнд, эв найрамдлыг уландаа гишгэлээ хэмээн буруутгаж, нутаг руу нь буцаажээ. Египет, Израилийн улс төрийн харилцаа тааруу байдаг нь түүнийг ийм үйлдэл хийхэд нөлөөлсөн байх хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.