Б.Энхтуул: С витаминыг хэтрүүлж хэрэглэвэл бөөрөнд чулуу үүсэх аюултай

Та хүүхэддээ эмчийн зааваргүйгээр С витамин өгөөд байгаа юм биш биз. Аливаа зүйл хэмжээнээсээ хэтрэхээр эрсдэл дагуулдгийн адилаар энэ витамины илүүдэл ч аюултайг эмч нар онцолж байна. Энэ талаар дотрын эмч Б.Энхтуултай ярилцлаа.

витаминыг иргэд хэрэглэдэг мөртлөө хүний биед ямар ач, тустайг тэр бүр мэддэггүй. С витамины ач тусын талаар мэдээлэл өгнө үү?

-Хамгийн түрүүнд иргэдэд витамин гэж юу бэ гэдэг талаар мэдээлэл өгөх нь зөв байх. Витамин нь бидний бие махбодид өөрөө нийлэгждэггүй. Идэж буй хоол хүнс,  нэмэлт бүтээгдэхүүнээр олж авдаг аминдэм, тэжээлийг витамин гэж нэрлэдэг. Бид идэж буй хоол хүнс, витамины нэмэлт бүтээгдэхүүнээр өөрт хэрэгцээтэй аминдэм, витаминаа нөхөж авдаг. Нэмэлтээр авч байгаа витамин нь хоол хүнсээр дамжуулж авч байгаа витамины гүйцдэггүй. Тиймээс иргэд хоол хүнсээр дамжуулан өөрт шаардлагатай витаминуудаас тэжээлэг бодисыг нөхөж авдаг байх нь чухал. Витаминыг тосонд уу уусдаг, тосонд уусдаг гэж ангилдаг. Тосонд уусдаг витамин нь А, Д, Е, усанд уусдаг нь С витамин ордог. С витамин нь өөрөө антиоксидант гэдэг үйлчилгээ үзүүлдэг. Энэ нь хүний бие махбодид тогтмол эм, тариа хэрэглэх, тамхи татдаг, химийн эмчилгээ хийлгэх үед хүний биед хортой бодис ороход дархлаа тогтолцооны хамгаалалт үүсгэдэг. Мөн хавдрын үед үндсэн эмчилгээнээс гадна нэмэлт эмчилгээний зориулалтаар С витаминыг хэрэглэх илүү ач тустай. 

Нэмэлтээр авч байгаа витамин нь хоол хүнсээр дамжуулж авч байгаа витамины гүйцдэггүй.

-Уусанд уусдаг, тосонд уусдаг витамины ялгаа юу байна вэ?

-Уусанд уусдаг витамины гол онцлог нь хүний биед хуримтлагдаггүй.  Тухайн витаминаас авах тэжээлэг зүйлсээс багахан хэмжээг нь авна. Бусад нь бөөрөөр дамжуулан ялгарч биеээс гадагшилдаг. Харин тосонд уусдаг витамины хувьд хүний биед тодруулбал элэг, өөхөнд хуримтлагддаг шинж чанартай. Үүгээрээ ялгаатай.

- С витаминыг иргэд дур мэдэж хэрэглэх зүйл нэлээд байдаг. С витамины тун хэтэрсэн тохиолдолд хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?

-Дээрх дурдсан витаминуудыг их хэмжээгээр буюу тунг нь хэтрүүлж хэрэглэвэл  эргээд тухайн хүний биед эмгэг үүсгэдэг сөрөг нөлөөтэй. АНУ-аас гаргасан зөвлөмжөөс харахад нэг хоногийн витамины хэрэглээ насанд хүрсэн хүн өдөрт 60 мг хэрэглэх ёстой гэсэн тун байдаг. Хэрэв тухайн хүн тамхи татдаг бол 95 мг тунгаар витамин хэрэглэнэ. Өндөр настай хүмүүсийн хувьд 75-90 мг тунг хэрэглэнэ гэж заасан байдаг. С витаминыг хэтрүүлж хэрэглэвэл бөөрөнд чулуу үүсэх аюултай. Өдөрт 1000 мл-аас дээш С витамин хэрэглэвэл тун хэтэрнэ гэж үздэг.

-Ханиад, томууны үед С витамины хэрэглээ нэмэгддэг. Энэ тохиолдолд тун хэтрэх үү? 

Насанд хүрсэн хүн өдөрт 60 мг хэрэглэх ёстой гэсэн тунбайдаг. Хэрэв тухайн хүн тамхи татдаг бол 95 мг тунгаар витамин хэрэглэнэ. Өндөр настай хүмүүсийн хувьд 75-90 мг тунг хэрэглэнэ гэж заасан байдаг.

-Ханиад хүрсэн үед хэрэглэдэг найруулдаг Витагрипп витамин нь 1000 мг хэмжээтэй байдаг. Ханиад, томууны үед энэ хэмжээгээр хэрэглэхэд тун хэтрэхгүй. Харин өдөр болгон энэ хэмжээний С витамин угаад эхэлбэл илүүдэл буюу сөрөг нөлөө үзүүлдэг. 

- С витамин их хэрэглэвэл ходооны шарх үүсгэдэг гэсэн. Энэ үнэн үү?

-С витамин их хэрэглэвэл ходоодны шарх үүсдэг гэсэн судалгаа одоогоор байхгүй. Харин С витамин нь ходоодны шарх, ходоод гэдэсний өвчлөлийг эдгээхэд дам нөлөө үзүүлнэ гэсэн судалгаа байдаг. С витамины ашиг тусын талаар сүүлийн үед нэлээд судалгаа гарсан. Үүнээс харахад хоол хүнсээр болон хүнсний нэмэлтээр хангалттай авахад Зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл буурах, титэм судасны эмгэг, харвалтаас сэргийлдэг гэсэн судалгаа гарсан байдаг.  

- С витамины дутагдал хэрхэн илрэх вэ?

-Хүний цусан дахь С витамин бага байгаа үед артерийн даралт ихсэх эрсдэл өндөр байдаг. Хүний биед С витамин дутагдсан тохиолдолд шархны эдгэрэлт удаашрах, ядарч сульдах, тамирдах зэрэг шинж тэмдэг илэрдэг. С витамин хүний биед калогени гэдэг бодис нийлэгжүүлдэг. Тэр калогени дутагдаад ирэхээр дээрх шинж тэмдэгүүд илэрнэ. Энэ нь С витамин дутагдсаны шинж тэмдэг болдог. Эдгээр шинж тэмдэг нь эхэнд үед илэрдэг. Хүндрээд ирэхээр чийг бамийн өвчин үүсдэг. С витамины савалгааны гадна талд чийг бам өвчний үед хэрэглэнэ гэж заасан байдаг нь үүнтэй холбоотой. Хүний биед калогени багассанаас болоод чийг бам өвчин үүсч амархан ядрах, сульдах, арьс хөхрөх, шүд унах зэрэг шинж тэмдэг илэрдэг.  

-Аскробины хүчил С витамин хоёр нэг үйлчилгээтэй юу?

-С витамин буюу аскорбины хүчил нь эд эрхтэн дэх уураг болон бусад хэрэгцээт бодисын солилцоонд чухал үүрэгтэй. Энэ хоёр нэг үйлчилгээтэй, нэг төрлийн витамин. Нэршил нь өөр. Яахав С витамины найрлагад арай олон нэр төрлийн аминдэм агуулсан байдаг.

-Хоол хүнсээр дамжуулан өөрт шаардлагатай С витамины ихэнхийг нөхөж авдаг гэсэн. Тухайлбал, хүнсний ямар бүтээгдэхүүнүүдэд С витамины агууламж өндөр байдаг вэ?

-Бид өдөрт авах аминдэмээ хангалттай авч чаддаггүй. Учир нь тэжээлэг хоол хүнс хэрэглэж чадахгүй байгаатай холбоотой. Жимсний төрөл гэвэл нимбэг,  гүзээлзгэнэ, кивид витамин С-ийн агууламж өндөр байдаг. Хүнсний ногооноос улаан лооль, ногоон өнгөтэй навчит ногоо, брокли, бууцайд витамин С өндөр тунгаар агуулагддаг.  Насанд хүн өдөрт 60 мг тун хэмжээтэй С витамин авахын тулд хагас жүрж, бүтэн улаан лооль, нэг аяга гүзээлзгэнэ тус тус хэрэглэвэл С витаминаа  бүрэн нөхөж чадна.   

-Сүүлийн үед бүсгүйчүүд гоо сайхны зориулалтаар өндөр тунгийн витамин С-г тариулдаг болж. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Витамин С нь хүний биед калогени нийлэгжүүлдэг. Энэ нь арьс цайрлуулах, толигор болгох, залуужуулах үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс сүүлийн үед бүсгүйчүүд өндөр тунгийн витамин С-г тариулах нь ихэссэн. Гоо сайхны талаас нь мэргэжлийн эмч илүү нарийн мэдээлэл өгөх болов уу.  

Д.Нэргүй

-Ярилцсан баярлалаа.  

Эх сур:chuhal.mn