Playboy-г үндэслэгчийн эдлэн 100 саяар зарагджээ

Playboy сэтгүүлийг үндэслэгч Хью Хефнерийн эзэмшилд байдаг эдлэн газар 100 сая доллараар зарагдсан байна. Энэхүү үнэт үл хөдлөх хөрөнгийн шинэ эзэмшигч нь Хефнерийн хөрш Дарен Метропулос болсон аж.

Лос-Анжелес дахь алдартай эдлэн харшийг эзэмшигч Playboy Enterprises компани түүнийг анх хоёр дахин их буюу 200 сая доллараар зарахаар төлөвлөж байсан гэнэ.  Харин наймааны явцад гэрээний нөхцөл өөрчлөгдөн 100 саяар зарагдсан байна. Учир нь, Хью Хефнер амьдрах хугацаандаа өөрийн энэ харшдаа амьдарч, шинэ эзэнд нь жилд нэг сая долларын түрээс төлөх аж.

Playboy сэтгүүл бол дэлхийн алдартай брэндүүдийн нэг билээ. Түүний анхны дугаар 1953 оны 12-р сард гарч байсан бөгөөд одоо уг сэтгүүл дэлхий дахинаа олон хэлээр хэвлэгдэн тараагдаж байна. 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN