Доллар 2280 төгрөгтэй тэнцлээ

Долдугаар сараас хойш үргэжилсэн өсөлт үзүүлсэн долларын ханш улам өссөөр байна. Тодруулбал, долдугаар сараас хойш долларын ханш нийтпээ 300 төгрөгөөр өсөөд байна. Хоёр сарын хугацаанд долларын ханш ийнхүү өссөн нь олон шалтгаантай аж. Нэгдүгээрт эдийн засагт орж ирэх долларын нийлүүлэлт эрс муудсан. Гадаадын хөрөнгө оруулалт хасахтай гарч, валютын нөөц дуусч, экспортын орлого эрс багассан. Мөн Төв банкны ерөнхийлөгчийн мэдэгдэл долларын ханш өсөхөд нөлөөлсөн гэж УИХ дахь АН-ын бүлэг буруутгаж байгаа билээ.