Төрийн өмчийн сургуулиуд төлбөрөө нэмэхгүй

Шинэ хичээлийн жил орйтож байгаатай холбогдуулан их, дэдэ сургуулиудын төлбөрийн асуудал эцэг эхчүүд, оюутнуудын санааг зовоож байна. Эдийн засгийн энэ хямралын үед зарим сургуулиуд төлбөрөө нэмэхгүй гэдгээ салбарын яамдаа мэдээлжээ. Тодруулбал, МУИС, ШУТИС, ХААИС зэрэг төрийн өмчийн сургуулиуд төлбөрөө нэмэхгүй байх боломжтой гэх мэдээллийг БСШУС-ын сайд Ж.Батсуурьт өгсөн байна.