Хүүхэд

“Монгол туургатан” хүүхдийн спортын наадам 2009 оноос хойш ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО болон манай улсын хүүхэд залуусын дунд жил бүр зохион багуулагдаж буй.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод энэ амралтын өдрүүдэд “Монгол-Хятадын аялал жуулчлалын өдөрлөг” арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Өдөрлөгийн хүрээнд өнөөдөр “Энхтайван, найрамдал, залуу элч” хүүхдийн аяллын нээлтийн арга хэмжээ боллоо.

Шинэ хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгийн ажлын явц, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн талаар танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Энэ хичээлийн жилд 2014 онд төрсөн хоёр настай хүүхдийг цэцэрлэгт шинээр бүртгэнэ. Төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаа хэтрүүлэн ажиллаж байгаа ч 43 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна.

2016-08-18 11:55:49 514
Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг хавсралтаар батлав.

2016-08-17 10:47:55 902
Өнгөрсөн жил сурагчдын дүрэмт хувцсыг оройтож худалдаанд гаргаснаас болж эцэг эхчүүд нэлээд бухимдаж байсан. Худалдах цэгүүд дүүрэн хүнтэй, хүүхдэдээ өмсгөж үзүүлэхэд хүндрэлтэй байсан учраас хэл ам тасраагүй. Тиймээс энэ жил сурагчдын дүрэмт хувцсыг арай эрт худалдаанд гаргажээ. Өнгө, хийц, материалын чанар нь ч сайжирсныг эцэг эхчүүд онцолж байна.

2016-08-17 09:31:52 660
Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар 2016-2017 оны хичээлийн жилийн сургууль, цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 22-ноос 26-ны өдрүүдэд явуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, ирэх долоо хоногийн даваа гаригаас эхлэн хүүхдүүдийг бүртгэхээр албан ёсоор тогтсон боловч эцэг эхчүүд өнгөрөгч амралтын өдрөөс эхлэн цэцэрлэгүүдийн гадна дугаарлаж эхэлжээ. Тухайлбал, нийслэлийн Баянгол дүүргийн 5-р хорооны “Нийслэлийн тэргүүний 120-р цэцэрлэг”-ийн үүдэнд тус хорооны эцэг эхчүүд хүүхдүүдээ бүртгүүлэхээр цугларчээ. Үүнтэй холбогдуулан Баянгол дүүргийн 120-р цэцэрлэгийн эрлхэгч Т.Эрдэнэцэцэгээс цөөн асуултад хариулт авлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай” А/602 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр барьсан найман цэцэрлэгт улсын дугаар олгож, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай