“Огт өөр урлаг”

-“Оросын ухуулагын баатарлаг эрин” «1991» үзэсгэлэн дээр-

Константин Звездочетов, «Виола Африкт», 1991
Константин Звездочетов, «Виола Африкт», 1991

Энэ жилийн наймдугаар сард Орос орон нэг мөр хөл толгойгоороо эргэн бужигнасны 25 жилийн ой болж байгаа. Харин “андеграундын” (далд, нууц) урлаг нь өөрийн нууц байдлаар, бараг эсэргүү тэрслүү хэлбэрээрээ Зөвлөлтийн амьдралын залшгүй хэсэг байгаад 25 жилийн өмнө нэгдүгээр сард сүүдрээс гарч ирсэн юм. Тэр сард Третьяковын галерейд “Огт өөр урлаг” нэртэй үзэсгэлэн нээгдсэн байлаа. Тийм маягаар далдын албан бус урлаг албан ёсны болсон билээ. Тэр жилийн дөрөвдүгээр сард Э. Т. И. Бүлгийн тэрслүү зураачид, Анатолий Осмоловский нар Улаан талбайд өөрсдийн биеэр хараалын үгийг бичин дуулиан тарьж байлаа. Есдүгээр сард нь барууны маягаар “Гурван цөөрмийн мухар гудамж” гэсэн үзэсгэлэнгийн танхимд үзэсгэлэн нээгдэв. Дараа нь Москва жинхэнэ өөрсдийгаа хайсан, өөрийгөө илэрхийлсэн зураг урлалд авсан билээ.

Ерээд оны энэхүү урлагт АRT4 галерейд нээгдэж буй «1991» шинэ үзэсгэлэн зориулагдлаа.

Андрей Филиппов, «Риму - Рим!», 1990
Андрей Филиппов, «Риму - Рим!», 1990

Ерээд оны эхэн үеийн зураачдын бүтээл нь онцгой тэрслүү утга санаатай, олон төрөл янзынх байжээ. Тэр үеийг Оросын урлагийн “баатарлаг эрин” хэмээн нэрлээд дасчээ. Зураачид Оросын шинэ үеийн түүхийг утгачлан ойлгохоор оролдон гэнэтхэн бууж ирсэн хэт чөлөөтэй эрх чөлөөг амссан билээ. Өнөөдөр 25 жилийн дараа өнөөгийн орчин үеийн урлагийн нэртэй мастерууд болон тэр цагийн залуу зураачдын бүтээлийг үзэсгэлэнг зуучлан зохион байгуулагч Вера Погодина “1991” нэрийн дор цуглуулж чадсан байна.

Юрий Альберт, «Сонгодог бүтээл (Ах, Юра, хонгорхон минь…)», 1991
Юрий Альберт, «Сонгодог бүтээл (Ах, Юра, хонгорхон минь…)», 1991

АRT4 галерейд Никола Овчинников, Игорь Макаревич, Андрей Филиппов, Никита Алексеев, Сергей Волков, Айдан Салахова, Владимир Дубосарский, Павел Аксенов, Павел Пепперштейн, Дмитрий Гутов, Константин Звездочетов, Борис Матросов, Вадим Захаров зэрэг шилдэг зураачдын шилдг зургууд тавигдсан байна.

Игорь Макаревич, «Эрх чөлөө», 1991
Игорь Макаревич, «Эрх чөлөө», 1991

«1991» үзэсгэлэн өргөн олон нийтэд наймдугаар сарын 26-наас үүд халгаа нээн есдүгээр сарын 20 хүртэл ажиллах юм.

Владимир Дубосарский, «Долоон бурхан», 1991
Владимир Дубосарский, «Долоон бурхан», 1991