
Тайванийн армийн “CM11” загварын танк осолдож, гурван цэрэг амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Ямар нэгэн халдлагад өртөөгүй болох”-ыг Тайванийн Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Танк Пинтунг хотын гүүрээр гарах үедээ унаж, осолдсон байна. Осол өчигдөр 10.30 цагт болжээ. Яаралтай тусламж хагас цагийн дараа ирсэн болохыг иргэд ярьсан аж. Танк гүүрнээс унахаас өмнө дотор байсан цэргүүд нь амиа алдсан байсан гэх мэдээллийг хэвлэлийнхэн дамжуулсан ч уг мэдээллийг эрх баригчид эрс үгүйсгэсэн байна.
Цэргүүд үерийн гамшигт өртсөн иргэдэд тусламж үзүүлэхээр явж байжээ. Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэнь амиа алдсан цэргүүдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна.