Золгүй байдлаар зургаан хүн нас баржээ

Энэ сарын 16-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгжээс 4395 удаа холбогдсоноос гэмт хэргийн 116, зөрчлийн 1245, согтуугийн 433, зам тээврийн ослын 280 мэдээлэл бүртгэгджээ. Гэмт хэргийн шинжтэй 70 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 28 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар 6 хүн нас барж, хүнийг санаатай алах гэмт хэрэг 1, дээрэмдэх гэмт хэрэг 1, хүчиндэх гэмт хэрэг 2, хулгайлах гэмт хэрэг 32, халаасны хулгайн гэмт хэрэг 5, танхайрах гэмт хэрэг 6, залилан мэхлэх гэмт хэрэг нэг, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 3 бүртгэгдэж, зам тээврийн хэрэг 7, осол 6 гарч 8 хүн гэмтсэн байна.