Д.Дагвадорж аварга тамирчдаа дэмжихээр Риод очжээ

Бразилын Рио-де-Жанейро хотноо Зуны олимпийн 31-р наадам 12 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр "Рио 2016" олимпийн наадмын чөлөөт бөхийн барилдаанууд эхлэх билээ. Тодруулбал, чөлөөт бөхийн тамирчдын хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 22:00 цагаас эхэлж, медалийн төлөөх барилдаан шөнийн 03:00 цагаас болно. Олимпийн дэвжээнд манай эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн тамирчин өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаад байгаа юм. Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, сүмогийн их аварга Д.Дагвадорж бөхчүүдээ дэмжихээр Риод очжээ. Тэрбээр өчигдөр боксын тамирчидтай уулзаж, амжилт хүссэн байна.