Жонни Депп экс эхнэртээ долоон сая ам.доллар төлөх болжээ

“Карибын тэнгисийн дээрэмчин” цуврал киноныхоо дүрээр манай уншигчдад илүүтэй танигддаг жүжигчин Жонни Депп удаан хугацаанд гоонь эрийн амьдралаар амьдарсны эцэст өнгөрсөн жил жүжигчин Амбер Хёрдтой гэрлэсэн билээ.

Гэвч хосуудын хамтын амьдрал төд удалгүй дуусгавар болж, жүжигчин залуугийн бүдүүлэг авир олон нийтэд ил болж эхэлсэн. Өнгөрөгч тавдугаар сард Амбер шүүхэд салах өргөдлөө өгч, хэд хэдэн удаа зодуулж байсан гэдгээ илчилж, мөнгөн тэтгэмж шаардсан байдаг.

Гэвч Жоннигийн хуучин эхнэр тэргүүтэй ойрын хүмүүс нь жүжигчин залууг хамгаалж тийм хүн биш хэмээн гэрчлэх болсон юм. Тэгвэл өнгөрсөн сард Жоннигийн бичлэг нийтэд цацагдаж, тэрбээр эхнэртэйгээ маргалдах үедээ хурууг нь зүсч байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Ямартай ч, хосууд 11 сарын хамтын амьдралдаа цэг тавьж, хоёр тийш болоход санал нэгдсэн байна. Ингэснээр Жонни долоон сая ам.долларыг экс эхнэртээ төлөхөөр болов.

,