Таван цагариг - Шивээстэнгүүд

Тамирчид өөрсдийгөө илэрхийлэх, бусдаас ялгарах, содон харагдах онцгой зүйлийг хайж, сэтгэсээр ирсэн бөгөөд түүний нэг илрэл нь шивээс юм гэж үзжээ. Тэд ямар нэгэн бэлгэдлийг бодож шивээс хийлгэдэг нь ч байдаг аж.
Тухайлбал, Молдавын боксчин Василий Белоусын баруун мөрөн дээрх шивээс Лондонгийн олимпийн үеэр олны анхаарлыг ихээхэн татаж байв. Тэрээр "бурхан намайг хамгаалж, сахиусан тэнгэрүүд хажуугаас түшдэг" хэмээн тайлбарлажээ. Мөн  Оросын теннисчин Светлан Кузнецова гар дээрээ "Өвдөлт намайг ялж чадахгүй, би өвдөлтийг ялна" гэж бичүүлсэн нь ямар нэгэн бэлгэдлийг илтгэж байгаа юм.

Тэгвэл олимпийн наадамд оролцож медаль авсан тамирчид дурсгал болгон "5 цагариг" шивүүлдэг уламжлал сүүлийн үед дэлгэрч байгаа ажээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, усан сэлэлтийн алдарт тамирчин Майкл Фелпсийг хойноо орхиж Рио 2016 олимпийн наадмын аварга болсон Сингапурын тамирчин Жосеф Скүүлинг "5 цагариг" бас шивүүлсэн байна. Тэрээр энэ тухай "Рио 2016 олимп миний амьдралын хамгийн том дурсамж, бахархалыг үлдээлээ. Тиймээс үүнийг үргэлж санаж, дурсаж явахын тулд ийм шивээс хийлгэлээ" хэмээн ярьжээ.
 
 
Том Дилэй 2012 оны Лондонгийн олимдоос хүрэл медаль хүртсэн. Медаль хүртсэнээс нэг хоногийн дараа "5 цагариг" шивүүлжээ.
 
Майкл Фелпс харин илүү "далд" хэсэгт шивээсээ хийлгэж...
 
АНУ-ын харваач Брэди Эллисон 2008 оны Бээжингийн олимпийн дараа энэ шивээсээ хийлгэжээ. Тэрээр 2012 оны Лондонгийн олимпод бас оролцсон юм.
 
Швейцарийн тамирчин Кристин Берэндалын шивээс.
 
Туркийн жудоч Бусра Катипоглу Рио 2016 олимпод оролцох эрх авсаныхаа дараа энэхүү шивээсийг хийлгэжээ.
 
Францын алдарт тамирчин Ренаулд Лавиние тулгууртай харайлтын төрөлд Лондонгийн олимпоос алт, Риогийн олимпоос мөнгөн медаль хүртсэн юм.