Японы жүдочид гайхамшигтай амжилт үзүүллээ

Зуны олимпийн наадмын жүдо бөхийн төрөл 14 ангиллаар явагдсан билээ. Манай улсаас жүдо бөхийн төрлөөр нэг мөнгөн медаль хүртээд байгаа. Тэгвэл Япон улсын жүдо бөхийн шигшээ багийн 12 тамирчин бүгд "Рио 2016" олимпоос медаль хүртсэн түүхэн амжилтын эзэд болсон байна. Тодруулбал Японы жүдо бөхийн шигшээ багийн тамирчид нэг мөнгө, найман хүрэл, гурван алтан медаль хүртжээ. Зөвхөн энэ амжилтаараа нэгдүгээр байрт жагссан байна. Түүний араас Франц, ОХУ-ын багууд удаалж байна.