НҮБ-ын цагдаагаар үүрэг гүйцэтгэх алба хаагчиддаа хүндэтгэл үзүүллээ

Монгол улсын цагдаагийн байгууллагаас цагдаагийн дэд хурандаа В.Отгонбаяр, Д.Энхжаргал нар нь Бүгд Найрамдах Судан Улсын Засгийн газар болон зэвсэгт бүлэглэлийн хоорондох зэвсэгт мөргөлдөөнийг таслан зогсоох зорилгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн VII тогтоолын дагуу 2007 оноос эхлүүлсэн энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх юм.
Мөн БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.Амаржаргал Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж байгаа Умард Атлантын гэрээний байгууллага цэргийн хүчний шийдвэртэй дэмжлэг үзүүлэх Олон Улсын ажиллагаанд /НАТО/ АНУ-ын зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт Хүчний цэргийн IV ээлжинд цагдаагийн байгууллагаас анхны төлөөлөл болж оролцож байгаа юм.
 
Дээрх алба хаагчдыг Цагдаагийн Ерөнхий газрын зөвлөлийн гишүүд хүлээн авч хүндэтгэл үзүүлэн амжилт хүслээ.
 
Эх сурвалж: www.TODAY.mn
,