Дөрвөн хүний суудалтай нисдэг машин бүтээнэ хэмээн мэдэгджээ

Өнгөрсөн мягмар гаригт АНУ-ын орчин үеийн автомашин үйлдвэрлэлийн "Terrafugiа" компани 2018 он гэхэд дөрвөн хүний суудалтай нисдэг машин бүтээн нийтэд үзүүлж, 2024 он гэхэд худалдаанд гаргана хэмээн мэдээллэжээ.

Дөрвөн хүний суудалтай нисдэг машин бүтээнэ хэмээн мэдэгджээ

Өнгөрсөн мягмар гаригт АНУ-ын орчин үеийн автомашин үйлдвэрлэлийн "Terrafugiа" компани 2018 он гэхэд дөрвөн хүний суудалтай нисдэг машин бүтээн нийтэд үзүүлж, 2024 он гэхэд худалдаанд гаргана хэмээн мэдээллэжээ. Тус машин нь нисч байхдаа 322 км/цаг хурдалж, нэг удаад 805 км зам туулах чадвартай байх аж. Цахилгаанаар цэнэглэдэг батерейгаар ажиллах ба энгийн машины адил автомашины зогсоол дээрээс нисч буухаар төлөвлөжээ. Нэг машины үнэ дунджаар 261 мянган доллар байх юм байна. "Terrafugiа" компани одоогоос гурван жилийн өмнө зам дээр явахаас гадна агаарт нисдэг машин бүтээж, олон нийтэд үзүүлжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

,