Олимпийн алтан медаль NBA-ийн аваргын бөгжнөөс эрхэм

Сагсан бөмбөгийн “Лос-Анжелес Клипперс” болон АНУ-ын шигшээ багийн төвийн тоглогч ДеАндре Жордан олимпийн наадамд аваргалах нь түүний хувьд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аварга болсноос илүү чухал зүйл гэдгийг мэдэгдэв. - See more at: http://www.wikimon.mn/content/70101.shtml#sthash.ad1tj3nt.dpuf

Жордан “Олимпийн алтан медаль Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аваргын бэлзэгнээс илүү үнэ хүндтэй гэж бодож байна. Ийм зүйл ярьснаас болж надад таагүй хандлага ирж магадгүй ч би өөрийн бодлоо л хэлж байгаа юм шүү. Энэ бол онцгой шагнал. Учир нь, чи АНУ-ын багуудтай бус харин дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн багуудтай хүч үздэг. Дээр нь Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аварга жил болгон тодордог бол олимпийн наадам дөрвөн жилд нэг удаа болдог билээ” хэмээн ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/70101.shtml#sthash.ad1tj3nt.dpuf