Гадаад мэдээ

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн 10 настай охин нярайллаа. Үр хөндүүлэхээр ар гэрийнхэн нь Энэтхэгийн дээд шүүхэд зарга мэдүүлсэн ч шүүх үл зөвшөөрсөн шийдвэрийг өнгөрсөн сард гаргаж байсан юм.

Өчигдөр буюу пүрэв гарагт Испанийн зүүн хойд нутгийн Барселона хотын жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй байдаг газарт автомашин ашиглан террорист халдлага үйлдсэний улмаас 13 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархаджээ.

Өнөө цагт хүн төрөлхтний сэтгэлийг түгшээж байгаа нэг асуудал нь хүний наймаа, бэлгийн боолчлол. Улс орнуудын ядуурал, иргэний дайны улмаас олон хүн дүрвэж, цагаачлан амьдрах газар хайж яваа нь гэмт хэргийг элдэв бүлэглэл, хар тамхи, шашны бүлэглэлүүдийн золиос болоход хүргэж байгаа нь нууц биш.

АНУ-ын Виржиния муж улсад арьсны өнгөөр ялгаварлан гадуурхагч цагаан арьстнууд жагсаал хийх үеэр нэг хүн амь үрэгдэж, 30 гаруй хүн гэмтэж бэртжээ.

Номхон далайн баруун хэсэгт орших, АНУ-ын эзэмшлийн Гуам арал руу пуужингууд харвана гэж Умард Солонгос заналхийлсэнтэй холбогдуулан Японы БХЯ улсынхаа баруун нутагт пуужин замаас нь амдан сөнөөгч системүүд байрлуулжээ.

Өөрийнхөө хойд дүрийг буюу XV Далай ламыг сонгох “бэлтгэл ажил”-ыг ойрын “нэг эсвэл хоёр жил”-ээс хэтрэлгүйгээр эхлүүлэх гэж байгаагаа Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам энэ сарын 9-нд илтгэл тавих үеэрээ цухуйлгажээ.

Америкийн Нью-Йорк хотын төвд орших Дэлхийн худалдааны төв 2001 оны есдүгээр сарын 11-нд халдлагад өртөх үеэр амиа алдсан нэгэн хүний цогцсыг ДНХ-гийн шинэ технологи ашиглан 16 жилийн дараа танилаа гэж тус хотын шүүх эмнэлгийн шинжээч даваа гарагт мэдэгджээ.

Хятадын археологичид 2400 жилийн өмнөх буюу МЭӨ VIII-V зуун, Чуньцю эриний үед хамаарах хааны сүйх тэргийг олсон тухай Синьхуа агентлаг мэдээлжээ. Уг сүйх тэргээр Чжэн улсын хаан зорчдог байсан аж.

Шри-Ланк улс өмнөд нутгийн “Хамбантота” боомтыг барихад зарцуулсан 1.1 тэрбум долларын өрөө дарахын тулд Хятад улсад тус боомтоо 99 жилийн хугацаанд ашиглуулах гэрээнд гарын үсэг зуржээ.

Вашингтоны зүгээс Оросын эсрэг хоригоо чангатгаж байгаагийн хариуд ОХУ хариу арга хэмжээ авах тухай мэдэгдсэнээс хойш Москвад суугаа АНУ-ын элчин сайдын яамны ажилтнууд Оросын иргэдэд Америкийн виз олгохоос татгалзах нь их болсон тухай The New York Times сонинд нийтлэгдсэн өгүүлэлд дурджээ.

Оросоос Америкийн дипломатчдын тодорхой хэсгийг хөөн гаргах тухай Москвагийн шийдвэрийн үр дагаврыг Вашингтон судалж, Оросын дээрх үйлдэлд ямар хариу барих талаар хэлэлцэж байгаа аж. Энэ тухай даваа гарагт Төрийн департаментын төлөөлөгч ТАСС-ын сурвалжлагчид мэдээлжээ.

Австралид баригдсан террорист хуйвалдааны оролцогчид Сидней - Абу Даби чиглэлд нислэг үйлддэг Эмиратын агаарын тээврийн "Etihad Airways" компанийн онгоцыг сөнөөхөөр төлөвлөж байжээ. Энэ тухай мягмар гарагт "Daily Telegraph" сонин мэдээллийн эх сурвалжийг иш татан мэдээллээ.

2015 оны 6 дугаар сард Зион Харви гэдэг хүү хоёр гар шилжүүлэн суулгуулсан түүхэн дэх анхны хүүхэд болжээ. Харин мэс засал хийлгэснээс хойш хоёр жилийн дараа Зион Харви бейсбол тоглож чаддаг болсон байна.

УЛААНБААТАР. /BBC/. Бизнесмэн мөн хуучны тулааны урлагийн од мэт алдаршсан тамирчин Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа.

Хятадын хүний эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн 2010 оны Энхтайвны төлөө шагналт лю Сяобог эмчилгээгүй болсон өвчний нь улмаас шоронгоос суллалаа гэж South China Morning Post хэвлэл мэдээлснийг Интерфакс агентлаг дамжуулжээ.

Economist сэтгүүл дээр 2017 оны 6 сарын 1-нд хэвлэгдсэн нэгэн өгүүллийг орчууллаа. Үүнийг орчуулсан шалтгаан нь Монгол улс, монголчуудад тулгарч байгаа асуудлыг барууныхан яаж харж байгаатай холбоотой юм. Өвөрмонголд амжилттай хэрэгжүүлээд одоо тэр жишгээр Шинжаан, Төвдийг элбэн тохинуулах гэж байгааг барууны сэтгүүлчид та бидэнд анхааруулж байна. Дараагийн ээлжинд та бид ч өртөж болох.