ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИЙН УДИРДЛАГУУДЫН ЦАЛИНГ 30-60 ХУВЬ БУУРУУЛНА

Засгийн газрын тэргүүний хийсэн төрийн албан хаагчдийн цалингын бууруулна гэсэн мэдэгдэл нь олон хүнийг цочролд оруулсан. Хэмнэлтийг төрийн албанэ хаагчдийн халааснаас эхлэх гэж байна гэсэн үг сошиалаар ихээхэн хүчтэй өрнөсөн.

Тэгвэл энэ цалингийн таналт хэмнэлт нь төрийн өндөр албан тушаалтнууд буюу агентлагын даргаас дээшхи  албан тушаалтнуудад хамаарна гэдгийг сангийн яамнаас мэдэгдсэн. Тэгвэл энэхүү таналт нь зөвхөн төрийн өндөр албан тушаалтнуудаас гадна төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн захирал удирдлагуудад ч бас хамаарах юм байна. Өчигдөр хуралдсан засгийн газрын хуралдаанаар төрийн өмчит компанийн захирлуудын цалинг 30-60 хувиар бууруулахаар болжээ

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал болон бусад удирдлагын цалин хөлс, урамшууллын хэмжээг өөрчлөн тогтоож, нэг сарын цалин хөлс нь  5-10 сая төгрөг бол 30 хувь, 10-30 сая төгрөг бол 50 хувь, 30 сая  төгрөгөөс дээш бол 60 хувь бууруулахаар болов.

Мөн эдгээр албан тушаалтны урамшууллыг олгохдоо  үр дүнгийн гэрээний биелэлттэй сайтар уях, байр орон сууцны нөхцөл сайжруулах, нэг удаагийн буцалтгүй тусламж зэрэг бусад их хэмжээний мөнгөн шагнал бүхий нэмэлт хангамж олгохыг зогсоолоо. Мөн энэ шийдвэртэй холбогдуулан  цалин, урамшуулал, гадаад дотоод томилолт, тавилга эд хогшил худалдан авах  зэрэг одоо зарцуулагдаагүй байгаа зардлуудыг улсын төсөвт татаж авахаар болов. Мөн цаашид төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн удирдлагын цалин, урамшууллыг ТУЗ-ийн төвшинд шинэчлэхийг үүрэг болголоо.

,