Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Иргэний харьяаллын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг санаачилж, УИХ-д өргөн бариад байна.
 
УИХ-ынчуулганы нэгдсэн хуралдаанаар уг төслийг хэлэлцээд гишүүдийн 88.1 хувь нь дэмжсэнээранхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлжээ. Үүнээс үзвэл,УИХ-ын гишүүд Ц.Элбэгдоржийн санаачилсан хуулийг батлах тун магадлалтай байна.Иргэний харъяалал, гадаадын иргэдийн эрхзүйн талаар Монгол Улсад мөрдөгдөж буйөнөөгийн эрх зүйн баримтууд нь үндсэндээ хүний эрхийн шаардлагуудыг хангасан, мөнМонголын хүн амын угсаатны бүтцийн тоо, харьцааг тэнцвэртэй хадгалж, Монгол УлсынҮндэсний аюулгүй байдлыг өнөө хүртэл бас ч гэж муугүй хангасаар ирсэн юм.
 
Гэтэл,ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албан тушаалаа өгөхөөсөө нэг жилийн өмнө амжиж МонголУлсын Иргэний харъяаллын хуулийг шинэчлэн найруулахаар улайран зүтгэсний үр дүндсанаачилсан хуулийн төслийг МАН-АН-ын төлөөлөл голлосон УИХ-аар үндсэндээдэмжүүлж чадав.Үйл явцыг анхааралтай ажвал, энэ хуулийн төслийг санаачилсан хугацаа хийгээд зорилгонь Монголын бусад маш чухал хууль, эрхзүйн баримтуудыг баталсан буюу хэлэлцэж буйүетэй давхцаж таарч байна.
 
Сүүлийн хэдхэн жилд Монгол улсын их хэмжээний газар нутаглиценз хэлбэрээр гадны иргэдийн мэдэлд орсон. Улмаар, 2015 онд МУ-ын Их хурал иххэмжээний газраа гадныханд найр тавих тогтоол гаргаж, Халх голын савд 500,000 га хархөрст газрыг олон улсын ХАА-н чөлөөт бүс нэрээр гадны иргэд нэвтрэн орох нутагболгохоор шийдсэн. Мөн Монголын газар нутгийн үндэс болсон малын бэлчээрийн хувьзаяаг шийдэх хуулийн асуудлыг одоо хэлэлцэж байна.
 
Тэгвэл, Монголын газар нутгийн хувь заяаг шийдсэн энэ үйл явцтай зэрэгцэнЦ.Элбэгдорж "Иргэний харьяаллын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгынтөслийг УИХ-д өргөн барьж байгаа нь "Монголын газар нутаг дээр хэн амьдрансуурьших вэ” гэдэг маш чухал асуудлыг мөн шийдэх алхам болж таарч байна. Дээрх үйл явдалтай холбоотойгоор ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан хуулийнтөслийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийтэлж эхлээд байна.
 
Ерөнхийлөгчийнзүгээс санаачилсан иргэний харьяаллын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь"МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХАРЬЯАЛЛЫН ТУХАЙ” гэсэн нэртэй, 7 бүлэг зүйл,заалтуудаас бүтсэн ажээ.Харамсалтай нь уншиж үзэхэд, дээрх төсөл Монгол улс, монгол үндэстний аюулгүйбайдалд маш том асуудал үүсгэхээр байгаа нь энэ талаар сонирхон уг төслийг уншсаннадад шууд мэдрэгдсэн болно. Undesten.mn сайтад (http://undesten.mn/index.php?newsid=6931) дээрх хуулийн төслийг нийтэлжээ.
 
Уг сайтад нийтлэгдсэн төслийг нягталжүзэхэд маш хор хөнөөлтэй, үндэсний аюулгүй байдалд харшилж болох агуулга орсон гэжүзэхээр байна. Ингээд үүний заримыг уншигч та бүхэнд танилцуулъя.Хуулийн зорилт: Уг хуулийн төслийн зорилтын хэсэгт нэг чухал заалт орсон нь гадаадыниргэн, харьяалалгүй хүнийг Монгол улсын иргэн болох үйл явцыг ихээр хялбаршуулахбайв.
 
Үүнийг тус хуулийн 1-р бүлгийн 4.1.5-д ингэж заажээ: 4.1.5.энэ хуульд тусгайланзаасан тохиолдолд гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсын харьяат болгохасуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх.Монгол улсын харъяат болгох ба үндэсний аюулгүй байдал: Зарчмын хувьд, Монголулсын харъяат болохоор өргөдөл гаргасан гадаадын иргэнийг Монголын төрийнбайгууллага 5 жил ажиглан судалсан байх ёстой бөгөөд энэ хугацаанд өргөдөл гаргагчМонгол улсын хуулийг сахиж, Монгол улсын үндэсний аюулгүй байдалд харшлахгүйгэдгээ баталсан байх ёстой.
 
Гэтэл энэ үйл явцыг хялбарчилж, үндэсний аюулгүй байдалдхаршилж болох ноцтой заалтууд оруулахаар тусгажээ.Хуулийн төслийн 2-р бүлгийн 11.2-т зааснаас үзвэл, тодорхой нөхцөл хангасан гадаадыниргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсын харьяат болгоход дээрх мэт шаардлагыгхаргалзахгүй байж болохоор тусгасан байна.
 
Уг нь, манай өнөөгийн хууль (2-бүлгийн 9-р зүйлд)-д Монголын иргэн болохоор хүсэлтгаргагч таван жилийн хугацаанд Монгол улсын хууль, үндэсний аюулгүй байдалдхаршлахгүй гэдгээ батлан харуулах үйл явцыг заахдаа өгүүлбэрүүдийг(http://www.legalinfo.mn/law/details/525?lawid=525) шинэ төсөлд доорх байдлаар зохионбайгуулж, нэмэлт хийж оруулсан байна:11.1.1.төрийн албан ёсны хэл, бичгийн мэдлэгтэй байх;11.1.4.хүсэлт гаргах хүртэл таваас доошгүй жил (нэмсэн нь: үүнээс нэг жилд есөн сараасдоошгүй хугацаагаар) тус улсын нутаг дэвсгэрт оршин суусан, (нэмсэн нь: уг хугацаанд хуульд заасны дагуу татвар төлсөн байх)
 
(http://undesten.mn/index.php?newsid=6931) Гэтэл шинэ хуулийн төслийн 11.2-д "Дараах нөхцөлийг хангасан гадаадын иргэн,харьяалалгүй хүнийг Монгол Улсын харьяат болгоход энэ зүйлийн 11.1.1-11.1.4-т заасаншаардлагыг харгалзахгүй байж болно” гэж бичээд үүнийг дараах заалтуудаарзохицуулахаар болгож тусгажээ:"11.2.1.Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн хөгжил,хүний эрх, эрх чөлөөг сахин хамгаалах, олон улсын харилцаа, хамтын ажиллагаагхөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан;11.2.2.Хөх үнэмлэх эзэмшигч нь тус улсад таваас доошгүй жил амьдарсан.11.3.Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг үндэслэн гадаадын иргэн, харьяалалгүйхүнийг энэ зүйлийн 11.1-д заасан шаардлагыг харгалзахгүйгээр Монгол Улсын харьяатболгож болно.
 
”Иймд төсөлд гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг Монгол Улсын харьяат болгохдоо үндэсний аюулгүй байдлыг хангах үйл явцыг хялбаршуулж, аюулгүй байдлыг хангахчухал заалтуудыг мөрдөхгүй байж болохоор зааж өгсөн байна.Хөх үнэмлэх ба Монгол угсаатан: Ц.Элбэгдоржийн санаачилсан хуулийн төсөлд нэгшинэ зүйл оруулсан нь Монголд байнга оршин суух "үнэмлэх” юм.
 
Энэ үнэмлэхийг төсөлд"Монгол Улсын Хөх үнэмлэх” гэж нэрлээд, Монгол Улсын эрх бүхий байгууллагаас тусхуульд заасан болзол шалгуурыг хангасан гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг тус улсадоршин суух, улсын хилээр визгүйгээр нэвтрэх эрх олгосон баримт бичиг гэжтодорхойлжээ. Хөх үнэмлэхийг 5 жилийн хугацаагаар олгож, тухай бүр 10 жилийнхугацаагаар сунгаж болохоор заасан байна.Хөх үнэмлэхийг Монгол Улсад оршин суух хүсэлтэй, дараах шаардлагыг хангасангадаадын иргэн, харьяалалгүй хүнд хөх үнэмлэх олгоно гэж заахдаа Монгол угсаатан хүндолгохоор заажээ.
 
Гэвч, хуулийн төсөлд Монгол угсаат хүн гэж хэнийг хэлэх вэ гэдгийгнарийвчлан зааж өгөөгүй байна. Монгол угсаат хүний талаар 7-р бүлэгт зөвхөн дараахзаалт төдий зүйлийг оруулжээ: 34.1.1.гарал үүсэл нэг, төрийн хэл, бичгийн мэдлэгтэй Монгол үндэс, угсаатан.Гэтэл, Монгол угсаат хүний тодорхойлолтыг хуульд маш нарийн зааж өгч, зохицуулахгүйбол энэ нь хуулийг хэрэгжүүлэх дагалдах баримт бичгүүдэд яаж ч гуйван өөрчлөгдөж,эсвэл огт тусгагдахгүй байж болно. Жишээ нь БНХАУ-ын ӨМӨЗО-оос ирсэн хүнийгмонгол угсаатан гэдгийг хэрхэн тогтоох вэ?Монгол гаралтай хүн гэж хэнийг үзэх вэ гэсэн шалгуур нь тодорхой бус бол хятадуудэсвэл, лалын шийт шашинт афганы дүрвэгчдийг хүртэл Монголд суурьшуулах бүрэнболомж харагдаж байна.
 
Тухайлбал, энэ нөхцөлд өвөрлөгч нэрээр олон мянган хятад иргэнМонголд суурьших боломж нөхцөл бүрдэнэ. Учир нь ӨМӨЗО-ны хүн амын 80 орчим хувьнь Хятад гаралтай иргэд гэсэн тоон мэдээ бий. Үүнээс, хятад эцэгтэй, буюу хятад эхтэйхүмүүс үлэмж тоотой ажээ (http://www.shuurhai.mn/113208).Хятадын статистик мэдээг үндэслэвэл, Өвөр Монголчууд Хятадын 53 цөөнх үндэстнээсхятадуудтай хамгийн их гэр бүл болж буй 10 үндэстний тоонд орсон бөгөөд өвөрмонголчуудын 37.5 хувь нь хятадуудтай гэр бүл болсон байна. Гэхдээ энд нэг анхаарахасуудал бий. Зарим өвөрлөгч хүн энэ мэдээг сэжиглэн үгүйсгэдэг.
 
Тэдний хэлснээр,Хятадууд БНХАУ-ын ӨМӨЗО-нд цөөнх угсаатан эдэлдэг зарим давуу эрхийг эдлэхийнтулд, монгол хэл сурч, өөрийгөө Монгол угсаатан гэж бүртгүүлдэг. Үүнээс үүдэн,өөрийгөө Монгол угсаатан хэмээн бүртгүүлсэн хятад хүн хэдэн зуун мянга бөгөөджинхэнэ Өвөр Монгол хүн албан ёсны мэдээнд дурддагаас хамаагүй цөөн юм. Үүнээсгадна Хятадын засгийн газар гадаадад гарч буй жинхэнэ өвөр монгол иргэдийг хатуухянадаг тул Монгол орж ирэх өвөр монголчууд нь үнэндээ өвөрлөгч нэрийн дор ирж иржбуй хятадууд байх боломжтой (http://www.shuurhai.mn/113208).
 
Хөх үнэмлэхээр Монголд хэн суурьших боломжтой вэ? Олон уншигч шинэ хуулийнтөслөөр "Өнөөгийн монголчууд ах дүү өвөр монголчуудын хувь заяаг давтах уу?” гэжасууж байна.Хөх үнэмлэхийг Монгол Улсад оршин суух хүсэлтэй, дараах шаардлагыг хангасангадаадын иргэн, харьяалалгүй хүнд хөх үнэмлэх олгоно гэж заахдаа 34.1.2-д Монгол Улсаднэн шаардлагатай шинжлэх ухаан, техник, технологи эзэмшсэн, урлаг, спортын авьяастанболон онцгой шаардлагатай чадвар бүхий хүн гэж заажээ. Үүнд хэн ч хамаарч болно.Үнэндээ, монголд олон мянган ажилгүй, ядуу хятад иргэн орж ирж, суурьших замыггадаадын иргэнд тавьсан хөрөнгө оруулах чадвар буюу түүнд тодорхой хэмжээнийхөрөнгө байгаа эсэхийг тогтоож бодитой хааж байгаа билээ.
 
Тэгвэл, одоо энэ бодитшүүлтүүр, хаалтад өртөхгүй байж болох нь байна. Шинэ хууль гарснаар монголчууд Монголоос зугтах уу, эх нутагтаа татагдах уу?Хуулийн төслийн нэг зорилго нь Монголын иргэдээ эх нутаг нь татах гэж тайлбарлажбайна. Гэтэл Монгол Улсын иргэнээс төрсөн хүүхэд дэлхийн хаана төрснөөс үл хамааранМонгол Улсын иргэнээр бүртгүүлэх, гадаад хүнтэй гэрлэсэн хүний монгол хүний хүүхэд монголынхоо харъяат болох гэх мэт агуулгыг тусгасан нь харин ч Монголын иргэнийхаръяаллын үнэ цэнийг бууруулж, иргэдээ гадаад гарахад уриалсан мэт болжээ. Хуулийнтөслийн агуулгад эдгээрээс гадна нэлээд асуудал байгаа нь ажиглагдаж байна. Эдгээрийгнарийн судлаад, судлаачид болон олон нийтээр сайтар хэлэлцүүлэх хэрэгтэй байна.
 
 
 
Эх сурвалж: http://www.shilmelnews.info