Энэтхэгийн хамгийн анхны чөлөөт бөхийн олимпын медальтан Сакши Малик

Энэтхэгийн чөлөөт бөхийн тамирчин Сакши Малик 2016 оны РИО-ийн олимпоос эх орондоо олимпын дөрөв дэх медалийг авчирлаа.

Тэрээр 23 настай бөгөөд эмэгтэйчүүдийн 58 кг-ийн чөлөөт бөхийн төрөлд хүрэл медалийн эзэн болж Энэтхэгийн хамгийн анхны чөлөөт бөхийн олимпын медальтан болсон аж. 

Тэрээр хэлэхдээ,

“Би Олимпийн медалийг авахын тулд 12 жил тасралтгүй бэлтгэл сургуулилалт хийсэн. Би хэзээ ч бууж өгч, шантраагүй. Хэзээ нэгэн цагт мөрөөдөлдөө хүрнэ гэж итгэж байсан” гэв.