Сумо

Өнгөрсөн 10 дугаар сарын сүүлчээр Тоттори хотод тойргийн барилдаан хийхээр очоод байхдаа нутаг нэгт залуу бөх Таканойва А.Баасандоржийг зодсон гэх дуулиан шуугианы улмаас өөрийн хүсэлтээр зодог тайлсан Японы мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадоржийн дэвжээний багш Исэгахама-г Сүмогийн холбооны ТУЗ-өөс гаргасан талаар “The Japan Times” сонин мэдээллээ.

Мэргэжлийн сүмо бөхийн холбооноос Ёкозүнагийн зөвлөлтэй хамтран тэргүүлэгчдийн хурал зохион байгуулж Харүмафүжи, Таканоива нарын хэрэгтэй холбоотой хүмүүст шийтгэл оноохоор болсон билээ.

Японы мэргэжлийн сумо бөхийн маэгашира Таканоиваг зодож, гэмтэл учруулсан хэрэгт холбогдон шалгагдаж байсан Их аварга /Ёкозүна/ Харүмафүжи Д.Бямбадорж зодог тайлахаар шийджээ гэж өнөөдөр өглөө Японы хэвлэл мэдээллээр шуугиж эхэллээ.

Монголын Сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Кёкүшюзан Батбаяр өчигдөр 16:30 цагт Чингис хаан онгонцны буудалд буусан даруйдаа хоёр бөхийн асуудлаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.