Ус дутагдвал эрт хөгширнө

Ус дутагдаж, бие хуурайших нь хөгшрөлтийг түргэсгэдэг...

Хөгшрөлт гэдэг нь энгийнээр хүний биеийн усны хэмжээ буурч хуурайшиж байна гэсэн үг юм. Эхээс дөнгөж мэндэлсэн хүүхдийн биеийн жингийн 80-90 хувь нь уснаас бүтдэг бол насанд хүрэх үед 70 хувьд хүрч, өтлөх насанд 65-50 хувь болтлоо буурсан байдаг.  Бид хэдийгээр жам ёсны хөгшрөлтийн үйл явцыг зогсоох боломжгүй хэдий ч залуу насаа удаан хадгалж, эрүүл урт наслах боломжийг ус бидэнд өгдөг гэдгийг мартаж болохгүй юм.

Тиймээс зүгээр л өдөрт уух ёстой  “нормын” усаа тогтмол ууснаар төсөөлснөөс ч их ач тусыг гоо сайхан, эрүүл мэнддээ зориулах боломжтойг тоймлон жагсааж үзэцгээе.

Ус хүнийг хэрхэн “шагнадаг” вэ?

  1. Арьс усгүйжсэнээс болж үрчлээтэх, өнгөө алдах зэрэг үйл явц эрчимтэй явагддаг. Тиймээс толигор, өнгөлөг, үрчлээгүй арьстай, залуу сайхнаараа байхын тулд хүчил шүлтийн тэнцвэрийг хадгалсан зөөлөн ус ууж занших нь маш чухал.
  2. Ясны 50 хувь нь ус байдаг учир ясны шинэ эс бүтэхэд ус маш чухал үүрэгтэй юм. Энэ нь таны бат бөх шүдэнд ч гэсэн хамаатай гэдгийг санаад аваарай.
  3. Ус нь үе мөчний холбоосуудад жийргэвч болох шингэнийг бий болгодог учир үе мөчний өвчнөөс таныг хамгаалах ач тустай
  4. Ус тэжээллэг чанартай. Эрдэмтэд зөвхөн Атлантын далайн усны тэжээллэг чанарын хэмжээг л гэхэд газар дээр нэг жилийн турш хураасан 20,000 удаагийн ургацтай тэнцэхээр гэж тогтоосон байдаг.
  5. Усны уусгах өндөр чадварын ачаар үүсэх усны эрдэсжилт нь түүнийг хүртэгч хэн бүрийг эрдэсийн дутагдлын улмаас үүсэх эрүүл мэндийн эрсдэлээс сэргийлж байдаг. Үүнийг ойлгож байгаль бидэнд хамгийн сайныг нь өөрөө өгдөг гэдгийг олж мэдсэнээр дэлхийн улс орнууд ямар нэгэн хүний үйл ажиллагаа оролцож баяжуулаагүй онгон байгалийн шинж чанараараа байгаа эрдэст усыг илүү үнэлж хэрэглээндээ нэвтрүүлсээр байгаа. Тухайлбал 33$ -оор худалдаалагддаг “MaHalo Deep Sea Water”. Энэ усыг л гэхэд Номхон далайн гүнээс гарган авдаг, магни, кальци, төмөр, цайр, кали зэрэг далайн гүний эрдсээр баялаг учир  эрүүл мэндэд нэн тустай гээд ийнхүү үнэлдэг байна. Манайд ч гэсэн байгалийн шинж чанар нь эрдэсжилтийн ховор найрлагатай усны ач тусыг олж харж, хэрэглэгчид хүргэх жишгийг тогтоосон нь хужирт байгалийн эрдэст ус юм.
  6. Судалгаанаас үзэхэд хүний тархи 60 ватт эрчим хүчийг ялгаруулдаг бөгөөд ус багадвал сэтгэн бодох чадвар мууддаг. Учир нь ус хүчил төрөгч болоод эрчим хүчний эх үүсвэр гэж хэлж болох юм.
  7. Зөвхөн усны дэглэм барин таргалалттай тэмцэж болдог. Эхлээд чихэрлэг ундаа, жүүс уухаа зогсоож, дараа нь цай кофе зэргийг уулгүй зөвхөн цэвэр ус уух болсноор илчлэг ихтэй бүтээгдэхүүн хэрэглэх дуршил эрс багасдаг.
  8. Ус таныг услаад зогсохгүй цэвэрлэгээний үүргийг хамгийн сайн гүйцэтгэдэг. Таргалалтын асуудалтай хүмүүс ихэнхдээ усны хэрэглээ багатай байдаг. Гэтэл усны тусламжгүйгээр өтгөн хаталт, хорт бодисын асуудлаас биеэ ангижруулах боломжгүй шүү дээ.
  9. Усыг мөнхийн хөдөлгөөний бэлгэ тэмдэг гэж хэлж болох юм. Учир нь түүний тусламжтайгаар хүний биеийн бодисын солилцооны эрчим хамгийн сайн явагддаг.

Ингээд танд үргэлжийн үзэсгэлэнт, залуу насыг хүсье.