Гэгээрлийн шидийг үзүүлж, нэг тохой хэмжээтэй болж агшжээ

БНХАУ-ын Сичуань мужийн Дергед байрлах Каток сүмийн тулку буюу номын их хүн Локгар Ринпучигийн эх нас баржээ. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд олон нийтийн сайн сайхны төлөө хүчин зүтгэж, нэр хүндтэй болсон тэрбээр үхсэний дараах гайхамшгийг үзүүлэв. Төвдийн Буддизмын ариун дээдийн нэг солонгон бие буюу гэгээрлийн төгс чанарруу ойртсон хүний шидийг үзүүлсэн нь их Ринпучигийн эх аргагүй бурхан төрүүлсэн гэгээн хүн байсан гэх итгэл үнэмшлийг олны дунд дэлгэрүүллээ. Ринпучигийн эх нас барсанаасаа хэдхэн хоногийн дараа ердөө нэг тохой хэмжээтэй болтлоо цогцос нь агшсан байна. Энэ явдлыг Буддизмд солонгон биеийн шид хэмээн нэрийддэг аж.

 

Гэгээрлийн шидийг үзүүлж, нэг тохой хэмжээтэй болж агшжээ