Туркэд цуврал дэлбэрэлт болж 219 хүн шархадлаа

Туркэд орон нутгийн цагаар 23:00 цагийн орчимд цагдаагийн газруудыг онилсон хоёр дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн улмаас зургаан хүн амь үрэгдэж, 219 хүн шархадсан хэмээн Fox news мэдээллийн суваг дамжууллаа.

Тус улсын зүүн нутгийн Ван хотын цагдаагийн газрыг онилон машин дэлбэлсний улмаас нэг цагдаа болон хоёр иргэн амь үрэгдэж, 73 хүн шархадсан байна. Уг дэлбэрэлтээс хэдхэн цагийн дараа Элазиг хотын цагдаагийн газрын гадаа машин дэлбэлсний улмаас гурван цагдаа амь үрэгдэж, 146 хүн шархадсан байна. Эдгээр халдлагыг “Курдын ажилчны нам” террорист бүлэглэл үйлдсэн гэж Туркийн албаны хүмүүс таамаглаж байгаа аж. Курдын бүлэглэл нь засгийн газартай байгуулсан гал зогсоох хэлэлцээрээ өнгөрсөн онд цуцалснаас хойш Туркийн зүүн өмнөд нутагт цагдаагийн газруудыг онилсон халдлага, дэлбэрэлтийг удаа дараа үйлдэж байсан аж.

,