ОНЦЛОХ МЭДЭЭ: Сарны нөгөө талд харь гаригийнхны бааз байна гэв

Саран дээр  ажиллаж байгаа Lunar Reconnaissance Orbiter аппаратын авсан зурагнаас сансар, агаар мандал судлаач, сонирхогчид Сарны нөгөө талд харь гаригийнхны бааз байгааг олж илрүүлсэн байна.

Америкийн сансар судлалын төв NASA-гийн шинэ гэрэл зургуудыг байнга үзэж байдаг судлаач Streetcap1 энэ удаа Сарны цаад талын Тихо нэртэй тогоон дотор ер бусын цагаан өнгийн объект, байгууламж байхыг олж харжээ.
Сонирхогч энэ нээлтээ сүлжээгээр тараасан нь сансрын уудамд харь гаригийнхны ул мөр байгаа эсэхийг хайж байдаг өөр бусад сонирхогчдын дэмжлэгийг хүлээсэн байна.

Түүнийхээр бол Саран дээрх энэ объект нь тэгш өнцөгтэй, шулуун шулуун хийцтэй байгаагаас үзэхэд барьж байгуулсан ямар нэгэн зүйл гэнэ. Өөр нэг сонирхогч үүнийг гэрэл ойлгож байгаагаас үзэхэд шаазан хийцтэй байх гэсэн байна. Интернет хэрэглэгчид үүнийг сансар судлаачид анхааралдаа авч заавал очих ёстой газар гэжээ.