Ким Чен Уны засваргүй зураг олны анхаарлыг татав

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны засварлаагүй зураг интернэтийн сүлжээнд тавигдсан нь хүмүүсийн уран сэтгэмжийг өдөөжээ гэж The Washington Post сонин бичсэн байна.

Тавдугаар сард интернэтэд зураг нь гарч ирсний дараа хэрэглэгчид уг зурагт янз бүрийн деталь нэмэн зургийг Photoshop-ын тусламжтайгаар өөрчлөх болсон байна. Хувиргасан зургууд Twitter-т тавигдаж, Reddit, Imgur, Bored Panda порталуудад гарч иржээ.

Фотошодсоны дараа БНАСАУ-ын лидер Дональд Трамп, зурмал киноны баатрууд, цуутнуудыг санагдуулахаар дүртэй болжээ.