Дэлгэрэнгүй унших

“Монголын ипотекийн Корпораци ОССК” 2025 оны онцлох 10 үйл явдал

“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК (МИК)-д Америкийн Нэгдсэн Улсын Хөгжлийн Санхүүжилтийн Байгууллагаас (DFC) 150 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг урт хугацаатайгаар олгох шийдвэрийг 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гаргалаа.  Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог амжилттай шинэчилж, ISO/IEC 27001:2022 шинэчлэгдсэн стандартыг амжилттай баталгаажуулсан. Мөн Нийцлийн менежментийн ISO 37301:2021 олон улсын стандарт, Эрсдэлийн удирдлагын менежментийн ISO 31000:2018 олон улсын стандартын баталгаажуулалтын нийцлийг үргэлжлүүлэн амжилттай баталгаажуулж, олон улсын сайн туршлагад суурилсан нийцэл болон эрсдэлийн удирдлагын тогтолцоог амжилттай хэрэгжүүлж буйн илрэл боллоо.    3.МИК Групп компани анх удаа “Компанийн хүлэмжийн хийн ялгаруулалтын тайлан”-г боловсруулан, олон улсын стандарт, аргачлалд нийцүүлэн ил тод тайлагналаа.  “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК болон Индонез улсын орон сууц санхүүжилтийн компани болох “PT Sarana Multigriya Finansial(Persero)” (SMF), Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд, санамж бичгийн хүрээнд хоёр орны орон сууц санхүүжилтийн шилдэг туршлагыг хуваалцахаар болов. 5.МИК Актив 37, 38, 39 Тусгай зориулалтын компаниар дамжуулан нийт 1.7 их наяд төгрөгийн дүнтэй, 15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа.  6.Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Шинэ мэдээ

public.mn © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 00000000, Мэйл: publicmn@gmail.com