СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зуслангийн замд осол гарч хоёр хүн амиа алджээ

Өнөөдөр өглөөний 08:25 цагт нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг, Шаргаморьт чиглэлийн зуслангийн замд ноцтой осол гарсан талаар бид өмнө нь мэдээллэсэн.

Эх сурвалжийн мэдээллэж буйгаар, тус чиглэлд байрлах  “Зунжин” худалдааны төвийн баруун талын замд “Subaru” маркийн автомашин, “Toyata-Allion” маркийн автомашин хоорондоо мөргөлдөж, “Subaru” автомашины жолооч Т  газар дээрээ нас барж, “Allion” маркийн автомашины жолооч Ө хүнд бэртсэн байна. Улмаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн очоод нас барсан байна. Уг хэргийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд хэргийн газрын үзлэгээр эдгээр автомашинууд 150 км цагийн хурдтай явсан гэх ба “Subaru” маркийн автомашины жолооч Т урсгал сөрсөний улмаас уг осол гарсан ажээ.
osol

osol

osol