Энэ жил 43 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй гэв

Шинэ хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгийн ажлын явц, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн талаар танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Энэ хичээлийн жилд 2014 онд төрсөн хоёр настай хүүхдийг цэцэрлэгт шинээр бүртгэнэ. Төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаа хэтрүүлэн ажиллаж байгаа ч 43 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна.

Төрийн бус цэцэрлэгүүдийн сул орон дээр он дуустал 3 мянга 57 хүүхдийг нэмж оруулах ажилд 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Төрийн өмчийн цэцэрлэгүүд энэ сарын 22-ноос 26-нд элсэлтийн бүртгэл хийж, 26-нд сонгон шалгаруулалт явуулна. Ерөнхий боловсролын сургуульд шинээр элсэх бүх хүүхдийг бүртгэнэ. Энэ хичээлийн жилд нийт цэцэрлэг, сургууль, сургууль цэцэрлэгийн цогцолбор, спорт заалны 34 барилгыг засварлаж, шинээр ашиглалтад оруулна” гэжээ.

Б.ЦОГ