Фэйсээр охин найрах урлаг... ЗАЛУУСАА АНХААРЛАА НААШАА ХАНДУУЛААРАЙ

Ер нь бол фб-ээр охин найрах арга томёо теором бүр философи хүртэл байдаг юм л даа. Учир мэдэх хүмүүс нь мэдэх байлгүй уаая хаха заза тоглосымаа манай нэг найз ингэж ярьж байсын их хөгжилтэй.

Яриаг нь цухас дурьдвал:
Лайк гэдэг зүйлд чинь их утга учир байна шүү дээ Жигүүр минь. Эхлээд таалагдсан охиныхоо зургийг лайкланаа гэхдээ бүгдийг нь биш ганц хоёр дээр нь л энэ нь чи тэр охиндоо ийм хүн байдаг юм байна шүү гэсэн мэдээлэл өгч байгаам. Тэгээл маргаашнаас нь нөгөө охиныхоо ганц хоёр постон дээр нь лайк дараад л яваад байх хэрэгтэй.

Бичих гэж яарах хэрэггүй. Хэрвээ тэр охин чиний зурган дээр лайк дарвал чамайг сонирхож байнаа гэсэн үг. Хэрвээ тэгэхгүй байгаа бол комментоор найрах аргыг ашигла. Энэ нь яадаг вэ гэхээр постолсон бичсэн янз бүрийн зүйлс дээр нь дэмжсэн эсвэл санал бодол нэгтэй байгаа юм шиг сэтгэгдэл үлдээх юм. Онц биш гарсан зургийг нь онцолж хөөрхөн юмаа гэсэн коммент үлдээ. Энэ нь түүнийг ийм байхад минь ч хайрлаж чадах юм байна гэсэн итгэлцэл, сэтгэл санааны тайвшралыг өгч байгаам хха. Бичих гэж битгий яар яарвал даарна гэдэг шиг яарвал сийндүүлнэ. 


Тэгээд тэр охиныхоо постуудийг сайн анзаарах хэрэгтэй ямар нэгэн ганцаардсан ч юм уу гунигтай дуу постолсон өдрийнх нь орой 22:30 өнгөрсний дараа Hi гэж бич. Энэ үеэр хүмүүс сэтгэл санаа тайван хэнтэй ч сэтгэлээ уудалж чадах байдалтай байдгийг эрдэмтэд нотолсон гэжуагаа. За тэгэхээр анхны бичилт гэдэг анхны болзоотой ижил үгээ цэгнэ хэт илэн далангүй байгаад хэрэггүй гэхдээ аар саархан юм бичээд дуусгах биш тэр охиныхоо дуртай зүйлийг мэдэж аваад түүн дээр нь дөрөөлөөд бичих хэрэгтэй.

За тэгээд хэдэн өдөр бичсэний дараа (4-с 5 хоног) уулз. Шууд уулзаад танихгүй хүнтэйгээ кино үзэх шиг тэнэг юм байдаггүй учраас кофе шоп өөр юу ч байдгийн дажгүй ярилцаж болох газар уулзах хэрэгтэй. Тэгээд уулзаад инээлгэж ханиалгаад хөөрхөнтөж байгаад гэнэт нээх их завгүй ажилтай хүн шиг ажилтай болчихлоо гэж хэлээд гар. Тэгэхгүй бол удаан суухаар аль алинд чинь эвгүй авквард шүү дээ.

Тэгээд уулзсан охин чинь чамд таалагдсан бол тэр оройдоо очоод POKE