Асашёорюү Д.Дагвадорж уучлал гуйжээ

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадамд Монголын 43 тамирчин оролцож байгаагаас чөлөөтийн эрэгтэй дөрвөн тамирчин үлдээд байна. Олимпийн наадмыг манай улс жудо мөнгө, бокс хүрэл медаль хүртсэн амжилттайгаар үргэлжлүүлж байгаа юм. Түүнчлэн чөлөөт бөхийн тамирчдад ихээхэн итгэл хүлээлгэж байсан ч эмэгтэй тамирчид тэмцээнээ өндэрлүүлээд байна. Харин өчигдөр эрэгтэйчүүдийн 57, 74 кг-ийн жинд Э.Бэхбаяр, П.Өнөрбат нар барилдсан ч мөн л хариуцлагагүй барилдааныг хийлээ. Үүнтэй холбогдуулан Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Асашёорюү Д.Дагвадорж уучлал гуйсан байна. Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа “үнэхээр уучлаарай” гэжээ. Мөн Чөлөөт бөхийн холбоонд шинэчлэл эхлүүлнэ гэдгээ мэдэгдээд буй юм. "Бүх зүйлийг шинээр эхлэх ёстой юм байна. Бүгдийг нойлоос" хэмээн жиргэсэн байсан юм.

Өнөөдөр чөлөөт бөхийн 86 кг-д О.Үйтүмэн, 125 кг-д Ж.Чулуунбат нар 22.00 цагаас тус, тус өрсөлдөх бол маргааш 65 кг-ийн жинд Г.Мандахнаран, 97 кг-д Д.Хүдэрбулга нар хүч үзэх юм.

,